Анатомийн дахин сэргээх шагайн мэс засал

Ерөнхий ойлголт

Анатомийн бүтцэд тохируулж дахин сэргээдэг мэс засал

Биеийн бүтцэд сайн тохирсон дахин сэргээлтээр аюулгүй байдал, чөлөөтэй хөдөлгөөн хийх боломжтой эмчилгээний арга юм. Хөлний шагай руу үргэлжлэх булчингийн ясанд хоёр нүх гаргаад хиймэл ясыг ашиглан биеийн хэвийн байдалтайн адилаар хадаасыг ашиглаж бэхлэх арга юм. Энэхүү тусгай зориулалт бүхий хадаас нь тогтоох хүч сайтай ба 3 сарын дараа аяндаа хайлж үгүй болдог.

Хамрагдах хүрээ

  • Хөлийн шөрмөс залгах мэс заслын дараа эмгэг дахисан өвчтөн.
  • Шагайн үендээ дегенератив өөрчлөлтгүй залуу насны өвчтөн
  • Зурган шинжилгээгээр хөл болон шагайн зэрэгцэх байдал 16 градусаас дээш өнцгөөр гажсан гадна талын шөрмөсний эмгэгтэй тохиолдол

Мэс заслын явц

  • 1.Бүтэн болон биеийн доод хэсгийн хэсэгчилсэн наркозонд оруулж мэс засал хийнэ.
  • 2.5 см орчим зүсэлт хийж, тусгай дурангаар шөрмөсийн эдийн гэмтлийн хэмжээ, байршлыг тогтооно.
  • 3.Булууны болон шагайны ясыг нийлүүлдэг гэмтсэн шагайн шөрмөсийг авч булууны ясанд хоёр нүхийг гаргана.
  • 4.Хиймэл ясыг оруулж хадаасыг ашиглан өвчтөнгийн шөрмөсний уг байрлал болон өнцөг, зузаантай тааруулан бэхэлсний дараагаар оёно.

Мэс заслын хугацаа

1 цаг

Эмнэлэгт хэвтэх хугацаа, анхаарах зүйлс

4~5 хоног(Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно)

  • Мэс засал хийлгэсний дараах өдрүүдэд хөлөнд дунд зэргийн өвдөлт үүснэ.
  • Эмнэлгээс гараад 2-3 хоног тутамд шархаа цэвэрлүүлж 2 долоо хоногийн дараа оёдолоо авхуулна.
  • 6 долоо хоногт гипстэй хэсэгт биеийн ачааллыг зөвшөөрнө.
  • 6 долоо хоногийн дараа гипсээ авахуулж, 12 долоо хоног хүртэлх хугацаанд бэхэлгээ зүүсэн байдалаас биеийн ачааллыг зөвшөөрнө.
  • 8 дахь долоо хоногоос эхлэн хөлийн чиглүүлэх мэдрэмжийг сэргээх нөхөн сэргээх эмчилгээг хийнэ.