Үүдэл эсээр мөгөөрсийг нөхөн сэргээх мэс засал

Ерөнхий ойлголт

Үүдэл эс шилжүүлэн суулгаж гэмтсэн эдийг дахин сэргээх эмчилгээний арга.

Нэг гэмтсэн мөгөөрс нь ямарч эмчилгээгээр эргэж нөхөн сэргээгддэггүй. Сүүлийн үед нээгдсэн өөрийн ясны үүдэл эсийг шилжүүлэн суулгах мэс засал нь мөгөөрсийг хэвийн байдалд нь оруулж нөхөн сэргээдэг арга технологи юм. Үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал нь одоогоор өвдөгөнд л хийгдэж байгаа ба авто замын осол, спорт зэрэг гадны гэмтэлээс мөгөөрс гэмтсэн өвчтөн, дегенератив үений үрэвсэлтэй өвчтөнд хийгдэж байна.

Өөрийн болон бусдын үүдэл эсийг шилжүүлэн суулгадаг бөгөөд сонголт нь өвчтөнгийн нас, биеийн байдалаас нь хамаарна. Өөрийн үүдэл эсийг шилжүүлэн суулгах мэс заслыг 50 –аас доош насны эрүүл биетэй хүмүүст хийдэг. Бусдын үүдэл эсийг шилжүүлж суулгах мэс заслыг өндөр настай өвчтөнд хийж байна.

Хамрагдах хүрээ

  • 50-аас доош насны дегенератив үений үрэвсэлтэй өвчтөнд
  • Авто замын осол, дасгал хөдөлгөөний улмаас үүссэн мөгөөрсний гэмтэлтэй өвчтөнд

50 –аас доош насанд өөрийн үүдэл эсийг шилжүүлэн суулгадаг

  • Өвчтөний өөрийнх нь чөмөгнөөс гаргаж авсан үүдэл эсийг оруулдаг тул биед ямар ч сөрөг нөлөө байхгүй ойр орчимынхоо эдтэй нэгдэн эмгэг бүхий эдийг маш хурдан нөхөн сэргээдэг. Хийгдэж ирсэн мөгөөрсний эсийг гадаад орчинд үржүүлдэг аргаас өөр тул халдвар, удамшлын эсэд өөрчлөлт гарах аюул байдаггүй.

50-аас дээш насныханд бусдын үүдэл эс шилжүүлэн суулгадаг

  • Өндөр настай өвчтөний хувьд өөрийнх нь үүдэл эсийн гарах хэмжээ бага байдаг тул бусдын үүдэл эсийг шилжүүлэн суулгадаг. Хүй, эхэсээс авсан эс нь бусдын эсээс гаргаж авах ба өсгөх хугацаа шаардагдахгүй бөгөөд эмчилгээний өндөр үр дүнтэй эсийг ялгадаг тул нэг удаагийн мэс заслаар хэн ч тогтсон эмчилгээний үр дүнг найдаж болно

Мэс заслын явц

Үүдэл эсийг гаргаж авах арга

Үүдэл эс нь мэдрэл, цусны бүлэг, мөгөөрс зэрэг биеийн онцлог эс болж задрахын өмнөх эсийг хэлнэ. Үүдэл эсийг хоёр аргаар гаргаж авдаг.

  • Өөрийн үүдэл эсийг гаргаж авах арга - Өвчтөний өөрийнх нь аарцагнаас гаргаж авна.
  • Бусдын үүдэл эсийг гаргаж авах арга- Ургийн хүй болон эхэсийн цуснаас гаргаж авна.

Өөрийн чөмөгний үүдэл эс нь аарцагнаас гаргаж авсан чөмөгийг зориулалтын автомат аппаратанд оруулж 15 минутын дараагаар үүдэл эсээр дүүрсэн цус болон боловсорсон баяжмалыг олж авна. Үүнийгээ мөгөөрсний гэмтэлтэй хэсэгтээ шилжүүлэн суулгана.

  • 1.Үе мөчний дуран эсвэл зүсэлт хийж гэмтсэн мөгөөрсний хэсгийг тодорхойлно.
  • 2.Өөрийн үүдэл эдийг шилжүүлэн суулгах тохиолдолд мэдээ алдуулж чөмөгийг авна.
  • 3.Автомат эс задлах автомат аппаратанд оруулж 30 минутын дотор үүдэл эсээ гаргаж авснаар шууд шилжүүлэн суулгана.
  • 4.Гэмтсэн мөгөөрсний хэсэгт үүдэл эсийг түрхэнэ.
  • 5.Үүдэл эсээс ялгарах эд нь өөрийн үндсэн эдийн бүтэцтэй нэгдэн задарснаар гэмтсэн мөгөөрсний нөхөн сэргэлтэнд тусална.

Мэс заслын хугацаа

1-2 цаг

Эмнэлэгт хэвтэх, анхаарах зүйлс

2-3 хоног

  • Ойролцоогоор 12 долоо хоногийн турш суга таяг ашиглахын хамтаар биеийн жингийн ачааллыг аажмаар нэмэгдүүлнэ.