Бугуйн мэдрэл чөлөөлөх мэс засал

Ерөнхий ойлголт

Хамгийн жижиг зүсэлтээр бугуйн голчийн мэдрэлийг дарж байгаа зузаан шөрмөсийг авах мэс засал

Бугуйн суваг нь бугуйг бүрдүүлж буй яс, булчин шөрмөс бүхий суваг юм. Энэ сувгаар 9 булчин, нэг голчийн мэдрэл дамжина. Бугуйн сувгийн эмгэг гэдэг нь янз бүрийн шалтгаанаар суваг нарийсаж, сувгийн доторх даралт нэмэгдсэнээр гол мэдрэлийн судас гэмтэж, алга, хуруунд эмгэг үүсэхийг хэлнэ. Мэс заслын бус аргаар эмчилгээ хийлгээд ч өвчин нь намдахгүй бол мэдрэлийн дарагдлыг бууруулах мэдрэл чөлөөлөх мэс засал хийдэг. Сүүлийн үед дурангийн мэс засал хөгжсөнөөр ердөө 1-2 см-ийн хэмжээтэй зүсэлт хийдэг болсон бөгөөд маш богино хугацаанд бие нь тэнхэрдэг.

Хамрагдах хүрээ

  • Бугуйн сувгийн эмгэгийн улмаас 3-4 сарын турш гар бадайрч байгаа өвчтөн
  • Бугуйн сувгийн эмгэгийн улмааас гар бадайрч, зовиурлан шөнө унтаж чадахгүй байгаа өвчтөн
  • Electromyogram шинжилгээгээр мэдээ алдалтын явц дунд шатандаа орсон өвчтөн
  • Алганы доторх булчингийн агшилт эхэлсэн өвчтөн

Мэс заслын явц

  • 1.Бугуйнд 1,5 см-ын хэмжээтэй зүсэлт хийнэ.
  • 2.Мэс заслын дараах цус алдалтыг багасгах үүднээс бугуйн судасыг хаана.
  • 3.Голчийн мэдрэлийг дарж буй шөрмөсийг тэгшхэн тайрна.
  • 4.Голчийн мэдрэлийг гэмтээлгүйгээр хамгаалж шөрмөсийн тайрах хэсгийг дээд, доод тал руу нь тэлнэ.
  • 5.Голчийн мэдрэл бүрэн чөлөөлөгдсөн эсэхийг шалгасны дараагаар зүсэлтээ оёно.

Мэс заслын хугацаа

10~20 минут

Эмнэлэгт хэвтэх хугацаа, анхаарах зүйлс

Шаардлагатай үед 1-2 хоног