Мөрний шохойжилт авах мэс засал

Ерөнхий ойлголт

Мөрний шохойжилтийн дийлэнхийг мэс заслын бус аргаар анагаах боломжтой. Гэвч ийм мэс заслын бус төрөл бүрийн эмчилгээний арга хэрэглэсэн ч зовиур нь намдахгүйгээр барахгүй ахисан тохиолдолд шохойжилтыг авах дурангийн мэс засал хийлгэх шаардлагатай болдог.

Үе мөчний дурангаар мөрний булчин доторх шохойжин үрэвссэн хэсгийг авдаг мэс засал юм. Шохойжсон хэсэгт тусгай зориулалтын зүүгээр хатгахад цасан цэцэг шиг бутрах шохойн үүрмэгийг харж болох төдийгүй өвчний явцаас шалтгаалан цагаан өнгийн оо шиг шохойжилтыг ажиглаж болно. Авагдах шохойжилтын хэмжээ их тохиолдолд эргэлдэгч булчин шөрмөсийн гэмтсэн хэсэгт шөрмөс залгаж оёх мэс заслыг давхар хийх тохиолдол байдаг.

Хамрагдах хүрээ

  • Мэс заслын бус эмчилгээ хийлгэсэн ч, зовиур намдахгүй улам хүндрэх тохиолдолд
  • Эргэлдэгч булчингийн гэмтэл хавсарсан тохиолдолд

Мэс заслын явц

  • 1.Мөрний мэдээ алдуулсан хэсэгт бага хэмжээний зүсэлт хийн, дуранг оруулж дурандана.
  • 2.Үений урдаас жижиг зүсэлт хийж мэс заслын багаж оруулах нэг цонхыг нэмэлтээр нээнэ.
  • 3.Багаж ашиглан шохойжсон хэсгийг илрүүлсэний дараагаар шохойжиж үрэвссэн хэсгийг авч эргэлдэгч булчингийн гэмтлийн хэмжээг нягтална.
  • 4.Шохойжилтоос үүдэлтэй эргэлдэгч булчингийн гэмтэл их байх тохиолдолд эргэлдэгч булчинг залгаж оёх мэс заслыг хийнэ.

Мэс заслын хугацаа

30 минут

Эмнэлэгт хэвтэх хугацаа, анхаарах зүйлс

1-2 хоног

  • Мэс засал хийлгэснээс 2-3 хоногийн дараагаас мөрний дасгал хөдөлгөөн хийж болно.
  • 3-4 долоо хоногийн дараагаас хэвийн амьдралдаа ороход асуудалгүй болж тэнхэрнэ.