Түнхэнд хиймэл үе суулгах мэс засал

Ерөнхий ойлголт

Гэмтсэн дунд чөмөгний толгойг авч оронд нь хиймэл үе суулган ажиллагааг нь сэргээх мэс засал.

Түнхний үений мөгөөрс элэгдэж, хугарах, дунд чөмөгний толгой цусан хангамж дутагдлаас болж үхжин, хорчийх зэрэг тохиолдолд хиймэл үеийг суулгаж үений хэвийн үйл ажиллагааг сэргээдэг. Зүсэлтийн талбайг аль болох багасгаснаар хавсарга өвчин болон сөрөг нөлөө үүсэх эрсдэл бага.

Хамрагдах хүрээ

  • Энгийн дасгал хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй өвчтөн.
  • Мэс заслын бус эмчилгээ хийлгэсэн ч сайжирдаггүй хүндэрсэн түнхний үений үрэвсэлтэй өвчтөн
  • Түнхний дунд чөмөг хугарсан өвчтөн
  • Дунд чөмөгний толгой цусан хангамжийн дутагдсанаас болж үхжсэнээс хоёрдугаар шатны үений үрэвсэл үүссэн тохиолдол

Мэс заслын явц

  • 1.Мэдээ алдуулсаны дараа өгзөгөнд 5-10см-ийн хэмжээтэй зүсэлт хийнэ.
  • 2.Булчинг гадагшлуулж дунд чөмөгний толгойг авна.
  • 3.Ясны цементийг дунд чөмөгний залгаасанд түрхэж хиймэл үеийг наана.
  • 4.Үе, шөрмөсний хана болон арьсны зүсэлтийг оёно.

Мэс заслын хугацаа

1 цаг ~1:30 минут

Эмнэлэгт хэвтэх хугацаа

1 долоо хоног