Өвдөгөнд хиймэл үе суулгах мэс засал

Ерөнхий ойлголт

Хамгийн жижиг зүсэлт хийж гэмтсэн өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс засал.

Үеийг бүхэлд нь солих мэс засал

Хиймэл үе суулгах мэс засал нь гэмтсэн өвдөгний үений хэсэгт хиймэл үеийг сольж суулгаснаар өвдөлтийг намдааж, хөдөлгөөний хүрээг тэлж өгөх зорилготой мэс засал юм. Энэ мэс заслыг өвдөгний дотор, гадна, урд(өвдөг-дунд чөмөгний үений хэсэг) талд дегенератив өөрчлөлт их орсон үед хийнэ.

Үеийг хэсэгчилэн солих мэс засал

Үе хэсэгчилэн солих мэс засал нь өвдөгний үений дотор, гадна талд үрэвсэл ахисан шатандаа орсон тохиолдолд хийгддэг. Солонгос үндэстний газар суудаг амьдралын хэв маягаас үүдэн өвдөгний дотор тал л элэгдэх тохиолдол элбэг бөгөөд ийм тохиолдолд хиймэл үеийг хэсэгчилэн солих мэс засал илүү үр дүнтэй байдаг. Мөн үеийг бүхлээр нь солих мэс заслыг бодвол үеийн эрүүл эдийг гэмтээхгүй, яс тайрах хэмжээ ч бага тул шөрмөсний эд эсийг хэвээр хадгалж үлдээх боломжтой.

Хамрагдах хүрээ

▶ Үеийг бүхэлд нь солих мэс засал

  • Дегенератив үений үрэвсэл нь хүндэрсэн өвчтөн

▶ Үеийг хэсэгчилэн солих мэс засал

  • Хөдөлгөөн багатай 60-аад насны хүмүүс
  • Үеийн дотор, гадна талын үрэвсэл ахисан шатандаа орсон тохиолдол
  • Өвдөгний үеийн хэсэгчилсэн үрэвсэлтэй залуучууд

Мэс заслын явц

Хиймэл үе солих мэс заслыг хийхдээ түнх болон өвдөгний үе хөлийн бугалганы тэнхлэг нэг шугаманд зэрэгцсэн байдлаар суулгах нь чухал. Тэнхлэгийг нэг шугаманд зэрэгцүүлснээр хиймэл үений элэгдлийг бууруулж, дахин суулгахаас сэргийлж чадна. Сүүлийн үед комьпютерийн байршил тодорхойлох системийн аргаар болон өвчтөний үеийн бүтцийг тодорхойлсоны дараа ясыг тайрах байршил, өнцгийг тооцоолж, зөв оновчтой суулгаж, хиймэл үений насыг уртасгадаг болсон.

  • 1.Хамгийн жижиг зүсэлт хийсний дараа үений хэсгийг нягтална.
  • 2.Тайрах байршил болон өнцгийг тодорхойлсны дараа ясыг тайрна.
  • 3.Гэмтсэн үений тал хэсэгт ясны цементийг ашиглан хиймэл үеийг тогтооно.
  • 4.Хиймэл үе хооронд хиймэл мөгөөрс суулгасны дараагаар оёно.

Мэс заслын хугацаа

Ойролцоогоор 1 цаг~1 цаг 30 минут(Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан мэс заслын хугацаа өөрчлөгдөж болзошгүй.)

Эмнэлэгт хэвтэх хугацаа, анхаарах зүйлс

12-14 хоног орчим

  • Эмнэлгээс гарсны дараа хөлөө өргөөд тусгай даралтын оймс өмсөж 20-30 минут хүйтэн жин тавьснаар хавдарыг буулгана.
  • Шархыг цэвэр, хуурай байлгаж шаардлагатай үед ариутгал хийнэ.
  • Оёдлын утсыг авахуулахаас өмнө шүршүүрт орохыг хориглоно.
  • Мэс засал хийлгэснээс хойш 3-6 сарын турш хавдартай байх нь хэвийн үзэгдэл бөгөөд хүйтэн жин тавьж хөлөө өргөх шаардлагатай.
  • Амьсгалахад зовиур илрэх, цээж, хөлийн булчин өвчин орох зэрэг цусны бөглөрөл үүсэхийг сэжиглэж болох ба эмнэлэгт ирж үзүүлнэ.
  • Мэс засал хийлгэсэн хөлөнд ачаалал учруулж болзошгүй теннис, хөл бөмбөг, бейсбол, үсрэлт, цанаар гулгах, хүндийн өргөлт зэрэг спортоос зайлсхийх шаардлагатай.