Мөрөнд хиймэл үе суулгах мэс засал

Ерөнхий ойлголт

Мөрөнд хиймэл үе суулгах мэс засал

Мөрөнд хиймэл үе солих мэс засал нь гадны гэмтэл, өвчлөлийн улмаас хүнд гэмтсэн мөрний үеийг тусгай зориулалтаар үйлдвэрлэгдсэн хиймэл үеээр солих мэс засал юм. Мэс заслын бус болон бусад мэс заслын аргаар ч анагаах боломжгүй үед хиймэл үе суулгах мэс заслыг хийдэг. Эргэлдэгч булчингийн гэмтэл хавсарсан тохиолдолд урвуу хэлбэрийн хиймэл үе суулгадаг.

Эсрэг хэлбэр байрлалд хиймэл үе суулгах

Эсрэг хэлбэрийн байрлалд хиймэл үе суулгах мэс засал нь уг байрлал дахь байх ёстой хэлбэрээс нь эсрэг хэлбэрт хиймэл үеийг суулгах мэс засал юм. Энэ нь мөрний хиймэл үеийг ч мөн адил эсрэг хэлбэр байрлалаар навтгар далны дээд талын хонхорыг бөөрөнхийлж, бөөрөнхий бугалганы толгойн булууг намтгар болгож үе суулгахыг хэлнэ. Ингэснээр мөрний бугалганы толгой булуу болон далны дээд талын хонхорт зай үүсч гарын хөдлөх хүрээ тэлэгдсэнээр мөрийг өргөхөд хялбар болно. Эсрэг хэлбэр байрлалын хиймэл үе нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон мөрний эргэлдэгч булчингаас татгалзаж гурвалжин булчингаар түүнийг орлуулж буй мэс заслын хамгийн сүүлийн арга юм.

Хамрагдах хүрээ

▶ Мөрөнд хиймэл үе суулгах мэс засал

  • Бугалганы хүндэрсэн хугарал
  • Хэрх үений үрэвсэл болон дегенератив үений үрэвсэл
  • Цусан хангамж дутагдлаас үүдэлтэй эдийн үхжилт

▶ Эсрэг хэлбэр байрлалд хиймэл үе суулгах мэс засал

  • Эргэлдэгч булчинг залгаж оёсон ч эдгэрэхгүй дахих болон дахих магадлалтай өвчтөнд
  • Эргэлдэгч булчингийн гэмтлийн хүрээ тэлснээс үүдэн бугалганы толгойн булуу далны дээд талын хонхороос давж дээш гарснаар мөрний үений мөгөөрсний элэгдэл болон үений үрэвсэл үүссэн тохиолдолд

Мэс заслын явц

  • 1.Мөрөнд зүсэлт хийж эргэлдэгч булчинг гэмтээлгүйгээр үений уутыг нээнэ.
  • 2.Бугалганы толгойн гадаргыг зорж имплант оруулах өнцөг, гүний хэмжээг тааруулж суулгана.
  • 3.Далны ясан дахь далны дээд талын ясны хонхорын ясны мөгөөрсийг авч гадарх ясыг хуссаны дараагаар ясны цемент түрхэн имплантыг оруулна.
  • 4.Хиймэл мөгөөрс болох полиэтилэн жийргэвчийг оруулж үеийг холбоно.
  • 5.еийн хөдөлгөөнийг шалгаад эргэлдэгч булчинг уг байрлалд нь оруулж оёно.

Мэс заслын хугацаа

1 цаг~1:30 минут

Эмнэлэгт хэвтэх хугацаа, анхаарах зүйлс

1~2 долоо хоног

  • Нэг сар бэхлэгч зүүнэ.