Эргэлдэгч булчин оёх мэс засал

Ерөнхий ойлголт

Гэмтсэн эргэлдэгч булчинг залгаж оёх мэс засал

Эргэлдэгч булчинг залгаж оёх мэс засал нь нарийхан үе мөчний дурангаар тасарсан булчингийн байрлалыг тогтоосны дараагаар утас сүвлэсэн хадаасаар тасарсан эргэлдэгч булчинг ясанд бэхэлдэг мэс засал юм. Зориулалтын дуранг үе рүү оруулан өөр гэмтэл байгаа эсэхийг тодруулах боломжтой бөгөөд өөр эмгэг илэрсэн тохиолдолд тэр дор нь эмчилгээ хийх боломжтойгоороо давуу талтай.

Хамрагдах хүрээ

  • Булчингийн зузаарал болон тасрал 50%-аас дээш, тогтмол эмчилгээгээр тэнхрэх боломжгүй өвчтөн

Мэс заслын явц

  • 1.Мөрөнд 1см-ын хэмжээтэй зүсэлт хийж зориулалтын дурангаар мөрний доторх талыг ажиглана.
  • 2.Хажуу талаас нь ч гэсэн ойролцоогоор 5 мм-ийн хэмжээтэй зүсэлт хийж мөрний эргэлдэгч булчингийн гэмтлийн байдалыг ажиглана.
  • 3.Мөрний эргэлдэгч булчингийн шөрмөс байх ёстой газар утас сүвэлсэн хадаасыг оруулж өгнө
  • 4.Тогтсон зайгаар булчингийн гэмтсэн хэсгийг утсаар залгаж оёно.

Мэс заслын хугацаа

1 цаг

Эмнэлэгт хэвтэх хугацаа

3-5 хоног