Нурууны пластик засал

Ерөнхий ойлголт

Нурууны ясны дарагдаж хугарсан хэсэгт тарианы зүүгээр ясны цементийг шахах эмчилгээний арга

Ясны сийрэгжилт болон бэртэл гэмтлээс нурууны яс хугарсан үед маш их зовиуртай байгаа ч нугасанд даралт их үзүүлээгүй тохиолдолд хийдэг харьцангуй хялбар эмчилгээ юм.

Зүсэлтгүйгээр хийгддэг бөгөөд тарианы зүүг нурууны хугарсан хэсэгт оруулж ясны цементийг шахаж хэвийн байдалд нь оруулна. Шахсан цемент хатах үед үүсэх халуун нь өвдөлт үүсгэдэг мэдрэлийг эдгээж, нурууны зөвхөн зовиуртай хэсгийг богино хугацаанд бэхжүүлдэг. Мөн яс бэхжсэнээрээ яваандаа нурууны ясны суулт үүсэхээс сэргийлнэ. Бүтэн наркозонд оруулах шаардлагагүй тул өндөр настай хүмүүс, өндөр даралт, чихрийн шижин өвчтэй хүмүүст ч энэ эмчилгээг хийх тохиромжтой.

Ясны дарагдалтын хугарлын явц ахиж, нурууны нугалмын өндөр нь намссан үед “бөмбөлөг” ашиглан нурууны нугаламын өндрийг хэвийн хэмжээнд нь оруулсаны дараа тэр зайнд нь ясны цементийг шахах нурууны бөмбөлөгөн пластик эмчилгээг хийнэ.

Хамрагдах хүрээ

  • Доторын эмчилгээ хийгээд ч нэмэргүй өвдөлт үүсэх яс сийрэгжилтийн дарагдалтай хугарал
  • Нурууны судасны хавдар, эсийн хавдар зэрэг анхдагч нурууны хавдараас шалтгаалсан өвдөлт
  • Тархсан чөмөгний хавдар, тунгалагын зангилааны хавдар, үсэрхийлсэн нурууны хавдар зэргээс үүдсэн яс хайлалттай тохиолдолд
  • Ясны үхжил

Үүнээс гадна нурууны араас нугаламын бэхэлгээг хийхдээ ясны бэхжилт шаардлагатай тохиолдолд хугарсан ясны хэлтэрхий бэхжээгүй эсвэл дотор хэсэгт уйланхай үүсч хавсарсан тохиолдол болон архаг хугаралтай үед ч гэсэн энэ эмчилгээг хийнэ. Мөн бүх бие суларч, мэс засал даах чадваргүй, яс хэврэгшсэнээс нурууны бэхлэх мэс засал хийх боломжгүй үед энэхүү эмчилгээ хийгдэнэ.

Мэс заслын явц

  • 1.Биеийг хэсэгчисэн мэдээ алдуулна.
  • 2.Арьсанд чөмөгний зориулалтын зүүг оруулж тэр дотороо нарийхан пин болон тэлэгч пинийг оруулна.
  • 3.Мэс заслын зориулалтын X-Ray (C-arm)-ийг ашиглан зүүний орж байгаа байдлыг дэлгэцэнд хянангаа, зүүг нурууны нугаламын эмгэгтэй хэсэг хүртэл оруулна.
  • 4.Бичил дрилиэрийг ашиглан ясны цементийг оруулах зайг тэлнэ.
  • 5.Мэс заслын зориулалтын X-Ray (C-arm)-ээр нягтлангаа хугарсан хэсэгт ясны цементийг шахна.
  • 6.Нурууны нугаламын бөмбөлөгийн эмчилгээний хувьд зүүгээр дамжуулан бөмбөлөгтэй гуурсыг оруулж нугаламны өндрийг хэвийн байдалд нь оруулсны дараа ясны цементийг шахдаг.

Мэс заслын хугацаа

30 минут

Эмнэлэгт хэвтэх хугацаа

1 хоног орчим