Бичил дурангын лазер мэс засал

Ерөнхий ойлголт

Уламжлалт диск арилгах аргаар өвчний голомттой хэсгийг дурангаар томруулан харж арилгана.

Сүүлийн үед энэхүү бичил дурангын мэс засал улам л нарийсч зүсэлт хийх хэсгийн хэмжээ багасч мэдрэлийг хамгаалах багаж хэрэгсэл нь хүртэл их хөгжсөнөөр аюулгүйн байдлын тал дээр өндөрссөн. Ойролцоогоор 4-6долоо хоногын тогтмол эмчилгээнд өөрчлөлт үзүүлэхгүй болон өвчний голомт ихээр хүндэрсэн тохиолдолд энэхүү мэс заслыг бодолцож үзэх шаардлагатай ба дурангын лазер эмчилгээ тохиромжгүй тохиолдолд хийгддэг мэс засал юм.

Хамрагдах хүрээ

  • Дискний ивэрхий
  • Нурууны сувгийн нарийсал
  • Мэдрэлийн сувгийн нарийсал

Мэс заслын явц

  • 1.Бүтэн биеийн наркозонд орох тохиолдол байх ч ихэнх тохиолдолд бүсэлхийнээс доод хэсгийг мэдээ алдуулдаг нугасны гадна хөндийн мэдээ алдуулалт хийдэг.
  • 2.Нурууны ар талд 5 см хэмжээтэй зүсэлт хийж булчинг ил гаргана.
  • 3.Тусгай зориулалтын дриллиэр ясыг авахаар бол мэдрэлийг халхалж байгаа шар шөрмөсийг авна.
  • 4.Шар шөрмөс авагдвал мэдрэл харагдсанаар мэдрэлийг чөлөөлж эхэлнэ.
  • 5.Мөн арын бус үе болон арын үеийн хэсгээс авч мэдрэлийг орчимын зайг өргөсгөж өгнө.
  • 6.Цус алдаж байгаа хэсгийн цусыг тогтоон цусны шүүрлийн гуурсыг оруулж зүсэлтийг оёсноор мэс засал дуусна.

Мэс заслын хугацаа

1-2 цаг

Эмнэлэгт хэвтэх хугацаа

5~7 хоног орчим

  • Эмнэлэгээс гарсны дараа 1 сарын турш бэхэлгээг зүүх ба нуруунд ачаалал өгөх хөдөлгөөнөөс зайлсхийх шаардлагатай.