Нурууны муруйлт засах мэс засал

Ерөнхий ойлголт

Өвчтөний өсөлт, муруйлтын өнцөг зэргийг тооцоолон үзэх шаардлагатай хүнд мэс засал

Нурууны өөрчлөлт нь сээр нуруунаас бүсэлхий хүртэл баруун зүүн, дээд доод, эргэлдэгч гэх 3 тэнхлэг дагаж өөрчлөлт ордог онцлогтой. Муруйлтыг засахын тулд мэс заслын эмчилгээ нь хөнөөл бага бичил нурууны мэс засалтай харьцуулахад маш өндөр эрсдэлтэй, хүнд хэлбэрийн мэс засал хийгдэнэ.Мэс заслын өмнө өвчтөнгийн уушиг, зүрхний үйл ажиллагаа болон нурууны ясны байдал зэрэг биеийн бүх байдалыг шинжлэх шаардлагатай. Мөн ээдрээтэй, бүх зүйл буруугаар эргэж болзошгүй мэс засал тул мэс заслын аргыг сонгохдоо өвчтөнгийн өсөлтийн байдал, муруйлт явагдах магадлал, гол муруйлттай хэсэг болон муруйлтын байдал, өнцөг зэргийг сайн тооцоолон үзэх шаардлагатай.

Манай эмнэлэгт муруйлтыг засдаг хүнд мэс засалд гаршсан арвин туршлагатай нарийн мэргэжлийн олон эмч нар хамтран нурууны муруйлтыг засах мэс заслыг хийж байна. Мөн мэс заслын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор 3D принтерээр өвчтөний нурууны хэлбэр бүхий загварыг хэвлэн гаргаснаар оношлох болон урьдчилсан мэс засалдаа ашиглаж байна.

Хамрагдах хүрээ

  • Өсөлтийн насны хүүхдийн нурууны хазайлтын өнцөг 45 градусаас давсан тохиолдолд
  • Өсөлт нь зогссон боловч нурууны хазайлтын өнцөг нь 50 градусаас давсан тохиолдолд
  • Чиг тавих эмчилгээ хийсэн ч хазайлт үргэлжилсээр байгаа тохиолдолд

Мэс заслын явц

  • 1.Бүтэн наркозонд оруулна.
  • 2.Мэс заслыг хэвлийн урдаас болон нурууны араас эсвэл урд, ар талаас нь нэгэн зэрэг зүсэлт хийх ба хавирганы доод талаас хэлбэрийг засдаг.
  • 3.Муруйсан нурууг засахын тулд нурууны хадаасаар муруйлтыг засна.
  • 4.Нурууны муруйлт хүндэрсэн тохиолдолд 1,2 шатаар хувааж мэс заслыг хийнэ.

Мэс заслын хугацаа

3-5 цаг

Эмнэлэгт хэвтэх хугацаа

1 долоо хоног

  • Нурууны муруйлт засах мэс заслын гол зорилго нь муруйлтын явцыг зогсоож хэлбэрийн өөрчлөлтийг засах юм.
  • X-Ray зургаар харагдаж байгаа болон гаднаасаа харагдах хэлбэрийн өөрчлөлтийг засах нь чухал боловч өвчтөний хөдөлгөөний цар хүрээ, булчин, уушигны үйл ажиллагааны шинжилгээ нь мэс заслын үр дүнд чухал нөлөө үзүүлдэг.
  • 1-2 сарын турш бэхэлгээ зүүж алхаж гишгэх дасгалыг тогтмол хийнэ.
  • 3 сарын дараагаас бага багаар хөдөлж дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ.