Хөнөөл бага бичил нугалам бэхлэх мэс засал

Ерөнхий ойлголт

Хэвлийн урдаас нугалам бэхлэх мэс засал

Хэвлийд 5-6 см-н зүсэлт хийсний дараагаар дотор эрхтэнгийн баруун талаар нурууны ясанд хүрч дискийг авч хиймэл диск эсвэл яс шилжүүлэн суулгах арга юм.

Хэвлийн хажуугаас нугалам бэхлэх мэс засал

Судасны бүтцийн өөрчлөлттэй болон дотор эрхтэнгийн мэс засал хийлгэж байсан, гол судас, хэвлийгээс нуруу руу явах артер, венийн судсанд шохойжилт болон наалдац хүндэрсэн тохиолдол буюу хэвлийн урдаас мэс заслыг хийх боломжгүй үед хийгддэг арга юм. Цус алдалт багатай ба нурууны арын эдийг тэр чигээр нь хадгалж үлдэх боломжтой эмчилгээний арга юм.

Нурууны араас нугаламыг бэхлэх мэс засал

Эрүүл булчин ясны гэмтэл багатай өвдөлт үүсгэж байгаа голомтыг нь сонгож эмчлэх эмчилгээний арга юм.

Хамрагдах хүрээ

▶ Хэвлийн урдаас нугалам бэхлэх мэс засал

  • Дегенератив дискний өвчлөл
  • Дискний хагарал
  • Дискний хоёр талын сувгийн наалдац
  • Ясны төгсгөлийн өөрчлөлт
  • Дискний үүдэлтэй нурууны өвдөлт
  • Бүслүүр нурууны арын бэхэлгээ мэс засал амжилтгүй болсон тохиолдол
  • Халдварласан
  • Нугалам ясны хавдар
  • Хэлбэрийн гажилт

▶ Хэвлийн хажуугаас бэхлэх мэс засал

  • Гол судас, хэвлийгээс нуруу руу явах артер, венийн судасны шохойжилт ихтэй тохиолдолд

▶ Нурууны ар талаас бэхлэх мэс засал

  • Дегенератив дискний өвчлөл
  • Дискний хагарал
  • Дискний хоёр талын сувгийн наалдац
  • Ясны төгсгөлийн өөрчлөлт
  • Дискний үүдэлтэй нурууны өвдөлт
  • Бүслүүр нурууны арын бэхэлгээ мэс засал амжилтгүй болсон тохиолдол
  • Халдварласан
  • Нугалам ясны хавдар
  • Хэлбэрийн гажилт

Мэс заслын явц

Хэвлийн урдаас нугалам бэхлэх мэс засал

  • Хэвлийд 5-6 см-н зүсэлт хийсний дараагаар дотор эрхтэнгийн баруун талаар нурууны ясанд хүрч нугалам бэхлэх мэс заслыг хийнэ.

Хэвлийн хажуугаас бэхлэх мэс засал

  • Хажуу хэвлий болон булчингийн завсраар зүсэлт хийсний дараагаар нурууны ясанд хүрч дискийг авч бэхлэх мэс заслыг хийнэ.

Нурууны араас нугалам бэхлэх мэс засал

  • Нурууны араас нимгэн ялтас,шар шөрмөсийг авсны дараагаар дискийг авах болон бэхлэх мэс заслыг хийдэг.

Мэс заслын хугацаа

  • Хэвлийн урдаас нугалам бэхлэх мэс засал 1 цагийн дотор
  • Хэвлийн хажуу талаас нугалам бэхлэх мэс засал 1 цагийн дотор
  • Нурууны араас нугалам бэхлэх мэс засал 1-2 цаг
  • Өвчтөнгийн биеийн байдалаас шалтгаалаад ялгаатай байж болно.

Эмнэлэгт хэвтэх хугацаа

4-7 хоног орчим

  • Оёдолыг мэс засал хийснээс 7-9 хоногийн дараа авна.
  • Оёдол авснаас 3 хоногийн дараагаас хөнгөн шүршүүрт орж, мэс заслаас хойш 4долоо хоногийн дараагаас бананд усанд орж болно.
  • Бэхэлгээг хүзүүний мэс заслаас хойш 1 сар, нурууны мэс заслаас хойш 3 сарын турш зүүнэ.
  • Хүзүүний мэс заслаас хойш 1 сар, нурууны мэс заслаас хойш 3 сарын дараагаас жолоо барих боломжтой.
  • Хүзүүний мэс заслын дараа хүзүүнд өвдөлт үүсэх тул зөөлөн чанарын хоол идэх хэрэгтэй.
  • Мэс заслын хэсэгт жин болон зүү тавихыг хориглоно.- Халдвар орох аюултай.
  • Согтууруулах ундаа, тамхыг хориглоно. Хоолоо зохицуулж иднэ.
  • Мэс заслаас хойш 2-4 долоо хоногийн дараа эмнэлэгт ирж үзүүлнэ.