Бүслүүр нуруунд хиймэл диск суулгах мэс засал

Ерөнхий ойлголт

Үйл ажиллагаагаа алдаж өвдөлт үүсгэх дискийг хиймэл дискээр солих эмчилгээний арга

Хэлбэрийн өөрчлөлт орсноор хэвийн ажиллагаагаа алдаж өвдөлт үүсгэх болсон бүслүүр нурууны дискийг авч тэр байранд нь уян хатан хиймэл дискийг оруулж эмчлэх арга юм. Энэ тохиолдолд нурууны нугалам бэхлэх мэс заслыг хийж болох боловч бэхэлсэн хэсэг дэх хөдөлгөөний уян хатан чанар алдагдах талтай тул энэ талыг нөхсөн эмчилгээний арга нь хиймэл диск суулгах мэс засал юм.

Хиймэл диск нь хөдөлгөөний уян хатан чанартай тул хурдан эдгэрэлтэй 1долоо хоногын дараагаас өвчтөн хэвийн амьдралдаа орох боломжтой. Харин нурууны ясанд хиймэл дискийг тогтоох шаардлагатай тул ясны сийрэгжилттэй өвчтөнд хийх боломжгүй бөгөөд ихэвчлэн хөдөлгөөн ихтэй залуу насны өвчтөнд хийгддэг.

Хамрагдах хүрээ

  • Нурууны дискний эмгэгтэй өвчтөн
  • Дискний өөрчлөлттэй өвчтөн

Нөхөн сэргээх эмчилгээ, эмийн эмчилгээ 6 сараас дээш хугацаагаар хийлгэсэн ч зовиур нь буураагүй, дискэнд өөрчлөлт орж хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж өвдөлт үүсгэх тохиолдол, сууж босож зогсоход зовиуртай үүнээсээ болж хэвийн амьдралаа явуулахад хүртэл хүндрэлтэй үед хийгддэг мэс засал.

Мэс заслын явц

  • 1.Өвчтөн хэвтсэн байдалаас бүтэн наркозонд оруулна.
  • 2.Хэвлийд ойролцоогоор 5 см-н хэмжээтэй зүсэлт хийж өндөр нарийвчлалтай микроскопоор харангаа мэс заслыг хийнэ.
  • 3.Хэвлийн хөндийн дотор эрхтэнгүүдийг гэмтээлгүйгээр баруун талаар нь нурууны нугаламд хүрнэ.
  • 4.Өөрчлөгдсөн дискийг авч хиймэл дискийг ясны нугалам завсар оруулна.

Мэс заслын хугацаа

1:30 ~ 2:00 цаг орчим

Эмнэлэгт хэвтэх хугацаа

7 хоног орчим