Хүзүүнд хиймэл диск суулгах мэс засал

Ерөнхий ойлголт

Ажиллагаагаа алдаж өвдөлт үүсгэж өөрчлөлт орсон дискийг хөдөлгөөний чадвартай дискээр солих эмчилгээний арга

Өөрчлөлт орж хэвийн ажиллагаагаа алдсан өвдөлт үүсгэдэг хүзүүний дискийг авч тэр зайд нь хиймэл дискийг суулгадаг аргаараа нугалам тогтоож бэхэлдэг мэс заслын сул талыг нөхсөн эмчилгээний арга юм. Эрүүл хүзүүний дисктэй адилаар хөдөлгөөний чадварыг хадгалах тул бусад нугаламд нөлөө үзүүлэхгүйн дээр дегенератив өөрчлөлтөөс сэргийлэх боломжтой. Тиймээс хурдан нөхөн сэргээгддэг ба 1долоо хоногын дараагаас хэвийн амьдралдаа орох боломжтой. Харин ясанд хиймэл дискийг тогтоох шаардлагатай тул ясны сийрэгжилттэй өндөр настай хүнд хийх боломжгүй хөдөлгөөн ихтэй залуу насны өвчтөнд ихэвчлэн хийгддэг.

Хамрагдах хүрээ

  • Хүзүүний дискний цүлхийлтээс үүдэлтэй нугасны мэдрэлийн эмгэгтэй буюу нугасны хам шинжтэй өвчтөн
  • Хүзүүний нугаламын сувгийн нарийсалаас үүдэлтэй нугасны мэдрэлийн эмгэгтэй өвчтөн
  • Хүзүүний дискний дегенератив өвчлөлтэйгээр мэс заслын бус эмчилгээ хийлгэсэн ч зовиур нь үргэлжлэх өвчтөн

Физик эмчилгээ, эмийн эмчилгээ хангалттай хийлгэсэн ч хүзүүний өвдөлт, мэдрэлийн өвдөлт өөрөөр хэлбэл нугас дарагдсанаас шинж тэмдэг үргэлжилж аажмаар хүндрэх өвчтөнд хийгдэнэ.

Мэс заслын явц

  • 1.Өвчтөнг хэвтүүлсэн байдалаас бүтэн наркозонд оруулна.
  • 2.Хүзүүний урд талаас 3 см-н зүсэлт хийж мөгөөрсөн хоолой болон гүрээний артер дундуур хүзүүний нугаламд хүрнэ.
  • 3.Бичил микроскоп ашиглан нүдээрээ харангаа цүлхийн гарсан диск болох товгорыг авч дарагдсан нурууны мэдрэл болон мэдрэлийн судлыг чөлөөлнө.
  • 4.Дискийг авсан ясан завсар хүзүүний хиймэл дискийг оруулна.

Мэс заслын хугацаа

1~2 цаг орчим

Эмнэлэгт хэвтэх хугацаа

1 долоо хоног орчим

  • Оёдлыг мэс заслаас хойш 7-9 хоногт авна.
  • Оёдол авснаас 3хоногын дараагаас хөнгөн шүршүүрт орж болох ба мэс заслаас хойш 4 долоо хоногийн дараагаас баннанд усанд орж болно.
  • Хүзүүний бэхэлгээг мэс заслаас хойш 1 сарын турш зүүнэ.
  • Согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг хориглоно.
  • Мэс заслаас хойш 2-4 долоо хоногийн дараа эмнэлэгт дахин ирж үзүүлнэ.