Микроскоп нимгэн ялтасны пластик мэс засал

Ерөнхий ойлголт

Нугас дайран өнгөрдөг хэсгийн зай нарийсаж дарагдсан тохиолдол, хүзүүний арын нимгэн ялтас болох ясыг дээш нь өргөж өгдөг нугас дайран өнгөрдөг зайг хангалттайгаар тэлдэг мэс засалний арга юм.

Хүзүүний нугаламын мэдрэлийн гэмтлийн мэс заслын эмчилгээг нугас болон мэдрэлийн ёзоорт эмчлэгдэшгүй өөрчлөлт орохоос нь өмнө хийлгэх хэрэгтэй.

Мэдрэл дарагдал хүндэрсэн, оношлогоо хийлгэлгүй удаа дараа хойшлуулж буй өвчтөний хувьд цаг алдах нь сайнгүй.

Хамрагдах хүрээ

  • Арын шөрмөсний хатуурал энд тэнд тархсан тохиолдолд
  • Хүндэрсэн дискний ивэрхий
  • Нугасны гэмтэлтэй хавсарсан тохиолдолд
  • Дегенератив дискнээс үүдэн энд тэнд нугаламын наалдац үүссэн тохиолдолд

Мэс засал үр дүнтэй болсон тохиолдолд :

  • Өвчний шинж тэмдэг 6 сараас 1 жилийн дотор хугацаанд үргэлжилсэн тохиолдолд
  • Анхан шатандаа буюу ялихгүй нугасны гэмтлийн шинж тэмдэгтэй тохиолдолд
  • Дарагдсан нугасны өргөн хэт нарийсаагүй тохиолдолд
  • MRI зурагнаас нугасны гэмтэл илрээгүй тохиолдолд
  • Дотрын өвчлөлгүй нас залуу тохиолдолд

Мэс заслын явц

  • 1.Өвчтөнийг доош харуулан хэвтүүлж толгойг нь мэс засал хийхэд тохиромжтой байдлаар байрлуулна.
  • 2.Мэс засал хийх талбайг X-Ray багажаар харж тэмдэглэнэ.
  • 3.Мэс засал хийх талбайд ариутгал хийж зүсэлт хийнэ.
  • 4.Мэс засал хийх талбайд ариутгал хийж зүсэлт хийнэ.
  • 5.Мэс засал хийх байрлал зөв нээгдсэн эсэхийг X-Ray багажаар дахин шалгана.
  • 6.Хүзүүний нимгэн ялтасын нэг талыг тайрч нээж өгнө.
  • 7.Мэдрэлийн дарагдал хангалттай чөлөөлөгдсөн эсэхийг шалгаад нээсэн эдийг багажаар тогтоож мэс заслыг дуусгана.

Мэс заслын хугацаа

3 цаг

Эмнэлэгт хэвтэх хугацаа

7 хоног орчим

  • Оёдлыг мэс заслаас хойш 7-9 хоногийн дараа авна
  • Оёдлыг авснаас хойш 3 хоногийн дараа хөнгөн шүршүүрт орж, мэс заслаас хойш 4долоо хоногийн дараагаас бананд орж болно.
  • Бэхэлгээг мэс заслаас хойш 2-3 сарын турш зүүнэ.
  • Мэс заслаас хойш 2-3 сарын дараагаас жолоо барьж болно.
  • Мэс заслын хэсэгт жин, зүү тавихыг хориглоно.
  • Согтууруулах ундаа, тамхи татахыг хориглох ба хоолны дэг барина.
  • Мэс заслаас хойш 2-4 долоо хоногийн дараа эмнэлэгт ирж үзүүлнэ.