Дуран лазерын диск арилгах мэс ажилбар

Ерөнхий ойлголт

Дуранг ашиглан дискийг сонгож хийдэг эмчилгээ

Хэвийн дискийг гэмтээлгүй ойролцоогоор 0.5~1см-ийн хэмжээтэй дуранг ашиглан түлхэгдэн гарч ирсэн дискийг сонгоод мэс ажилбарыг хийж хэвийн байдалд нь оруулна. Ердийн хагалгааны дараа үүсэж болзошгүй булчин, шандасын гэмтэл бараг үүсэхгүй. Үзэгний хэмжээний нарийхан багаж ашигладаг тул халдвар гэх мэт давхар өвчлөлийн тохиолдол бараг л байхгүй.

Хамрагдах хүрээ

  • Дискний ивэрхий
  • Нурууны сувгийн нарийсал
  • Ерөнхий мэс заслын бус эмчилгээний аргаар өвдөлт нь намдахгүй өвчтөн
  • Дискний эмгэг нь хүндрээгүй ч архаг нурууны өвдөлттэй өвчтөн

Мэс заслын явц

  • 1.Дуран орох хэсгийн хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийнэ.
  • 2.X-Ray төхөөрөмжөөр хянангаа диск хүртэл дурангийн багажаа байрлуулна.
  • 3.Эрүүл дискний эдийн гэмтэлийг багасгаснаар өвчний голомтыг сонгож эмчилнэ.
  • 4.Автомат шахагч аппаратаар дискний дотор талын хорыг ариутгаж цэвэрлэнэ.

Мэс заслын хугацаа

30-40 минут

Эмнэлэгт хэвтэх хугацаа

3-7 хоног орчим