Өндөр давтамжаар диск чөлөөлөх засал

Ерөнхий ойлголт

Өндөр давтамжит долгионоор цүлхийн гарсан дискийг салган авч дарагдалтыг чөлөөлөх мэс заслын бус эмчилгээний арга юм.

Хэсэгчилсэн мэдээ алдуулалтаар хийдэг тул мэдээ алдуулалтын эрсдэл болон булчинг зүсэхгүй тул эмчилгээний дараах өвдөлт байхгүй. Мөн эмчилгээний явцад мэдрэлийн эдийг хөнддөггүй тул мэдрэлийн гэмтэл багатай, эдгэрэл түргэнтэй, эмнэлэгт хэвтэх хоног багатай зэрэг давуу талуудтай.

Хамрагдах хүрээ

  • Хүзүү/ Бүслүүр нурууны дискний ивэрхийтэй өвчтөн
  • MRI зурагнаас дегенератив өөрчлөлт бага явагдсан өвчтөн
  • Физик эмчилгээ зэрэг мэс заслын бус эмчилгээ үр дүнгээ өгөөгүй өвчтөн
  • Мэс заслын айдастай хүн
  • Бүтэн наркозонд орох боломжгүй өвчтэй хүн
  • Дискний дотоод эмгэгтэй хүн

Эмчилгээний арга

  • 1.Ерөнхий шинжилгээнүүд(Цусны шинжилгээ, зүрхний бичлэг, X-ray оношлогоо)-ийг хийсний дараагаар эмчилгээг хийнэ.
  • 2.Хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийж нарийхан гуурсыг зүсэлтгүйгээр диск рүү оруулна.
  • 3.Өндөр давтамжит долгионоор цохиулан дискийг чөлөөлснөөр эдийг түлэхгүйгээр дискийг хийн байдалтай болгон ойр орчимын эдийг гэмтээлгүй аюулгүйгээр эмчилгээг хийх боломжтой.
    • Эмчилгээг өвчтөнг доош харуулсан байдалаас хийнэ.( Бүслүүр нурууны шингэний пластик эмчилгээ)
    • Эмчилгээг өвчтөнг эгц тэгшхэн хэвтүүлсэн байдалаас толгойг нь бага зэрэг хаасан байдалтай хийнэ.(Хүзүүний шингэн авах пластик эмчилгээ)

Эмчилгээний хугацаа

30 минут. (Өвчтөнийн биеийн байдлаас шалтгаалан хугацаа өөрчлөгдөж болно.)

Анхаарах зүйлс

  • Цус шингэрүүлэх эм ууж байгаа тохиолдолд эмчилгээний өмнө хэлэх шаардлагатай.
  • Эмчилгээнээс хойш 1-2 долоо хоногийн турш өвдөлт ихэсч болно.
  • Эмчилгээний дараа заавал дасгал хөдөлгөөний эмчилгээ хамт хийснээр эмчилгээний үр дүн нэмэгдэнэ.
  • 24 цагийн дотор алхаж, шүршүүрт орохыг хориглоно.