Олон улсын эмчилгээний төвийн танилцуулга

Манай Вельсиийн нэрэмжит эмнэлгийн Олон улсын эмчилгээний төв(Wiltse International Medical Center: WIMC) “Ази∙Номхон далайн нуруу нугасны зүүний мэс заслыг сургалтын төв”-өөр магадлан итгэмжлэгдсэн. 2009 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл жилд дунджаар Орос, Төв Азийн орны улсууд, Хятад, Монгол, Энэтхэг, Веьтнам зэрэг улсын 20-30-иад мэргэжилтэнгүүд нурууны хүнд мэс заслын арга , технологийг судлахаар манайд зорьж ирсээр байгаа бөгөөд Солонгос улсын тэргүүлэх мэс заслын арга, технологийг таниулахын зэрэгцээ тус улсуудтай эмчилгээний тал дээр хамтран ажилж байна.

Кёнги аймгийн Олон Улсын эмчилгээний хөтөлбөрийн салбар хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар, солонгост ажиллаж, амьдарч буй Орос, Англи, Америк, Дундад Азийн орнууд болон Монгол улсын 500-гаад иргэнийг эмчилж байна. Мөн Орос, Англи, Монгол хэлээр орчуулга, зааварчилгаа өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Казакстан Алматын ерөнхийлөгчийн нэрэмжит Төв Эмнэлэг, Оросын Хавардовский хоёрдугаар эмнэлэг, Вьетнамын Танан Нэгдсэн Эмнэлэг зэрэг гадаадын олон эмнэлэгтэй эмчилгээний хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны үндсэн дээр тухайн орон нутагт сээр нурууны төв, олон улсын нөхөн сэргээх төв үүсгэн байгуулах гэх мэт гадны улс орнуудтай гадаад харилцааны тал дээр идэвхтэй оролцож байна. Цаашид олон улсын байнгын, идэвхтэй харилцаа явуулж, дэлхийд нэр хүнд бүхий Вельсийн нэрэмжит эмнэлэг болохын тулд хичээнгүйлэн ажиллах болно.

Олон улсын эмчилгээний төвийн бүтэц

Гадаадын улсуудтай хийсэн гэрээ хэлэлцээр

  • Монгол Улсын Гэмтэл Согог заслын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ
  • Монгол Улсын Нэгдүгээр Эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ
  • Монгол улсын Номун Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ
  • Монгол улсын Номиун үе мөчний мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ
  • Оросын Хабаровскийн Хоёрдугаар эмнэлгийн Вивия шинжилгээний төвтэй хамтран ажиллах гэрээ
  • Монгол улсын гоо сайхны мэс заслын Траүма Үндэсний Төвтэй хамтран ажиллах гэрээ
  • Казакстаны ерөнхийлөгчийн нэрэмжит эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ
  • Казакстаны Долдугаар эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ
  • Казакстаны Ерөнхийлөгчийн амралт сувилланы газрын хамтран ажиллах гэрээ
  • Казакстаны Олон Улсын нөхөн сэргээх төв (IRC)-тэй хамтран ажиллах гэрээ
  • Вьетнам Танан хот эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ
  • Кёнги Олон Улсын эрүүл мэндийн байгууллагын нийгэмлэг (GIMA)-т гишүүнээр элссэн
  • БНСУ-ын Олон Улсын эрүүл мэндийн байгууллагын нийгэмлэг (KIMA)-т гишүүнээр элссэн
  • Сүвонь хотын эмчилгээний аялал жуулчлалын нийгэмлэгт гишүүнээр элссэн