Хөлийн тавхайн нумны үрэвсэл

Тодорхойлолт

Хөлийн нуманд хэт их ачаалал өгч, нум биеийн жинд дарагдсанаас үрэвсэл үүсэх эмгэг.

Хөлийн нумны үрэвсэл гэдэг нь хөлийн өсгийнөөс эхлээд хөлийн улны урагшаа 5 мөчир салаалан хөлийн уланд наалдсан хатуу зузаан мяндаслаг нумыг хэлнэ. Хөлийн улны нумжилтыг хадгалж, доргилтыг шингээж, биеийн жингийн хүндийг ачаалан, хөл дээрээ өргөхөд дэм өгч, алхахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөлийн нуманд хэт их ачаалал өгч, биеийн жин нэмэгдэхэд үрэвсэж, өвчин ордог. Үүнийг хөлийн тавхайн нумны үрэвсэл гэнэ.

Илрэх шинж тэмдэг

  • 1.Өглөө унтаж босоод хөлөөрөө гишгэхэд өвдөлт хамгийн их байдаг.
  • 2.Алхаад ирэхээр өвдөлт намдах шинжтэй байна.
  • 3.Сандал дээр удаан сууж байгаад босоход хүчтэй өвдөнө.

Шалтгаан

  • Өндөр өсгийтэй юмуу хэт намхан гутал өмссөнөөс үүднэ.
  • Хөлийн тавхайд хэт их ачаалал өгдөг спортоор хичээллэх үед
  • Хөлийн тавхайд гэнэт маш хүчтэй ачаалал өгөхөд
  • Хавтгай нумтай, тавхайн нумжилт хэвийн хэмжээнээс илүү (нумжилттай) үед

Эмчилгээ

Оношлох арга : Биеийн ерөнхий шинжилгээ, X-ray, CT, MRI, electromyography оношлогоо

Мэс заслын бус эмчилгээ

  • Эмийн эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Өндөр давтамжит долгионоор цохиулах эмчилгээ

Мэс заслын эмчилгээ

  • Нум тайрах мэс засал