Хөлийн эрхий хурууны яс гадагшлах эмгэг

Тодорхойлолт

Өндөр өсгийтийн эмгэгээр эрхий хуруу чигчий хуруу тал руу тахийсан хөлийн хуруу

Энэхүү эмгэг нь бариу, өндөр өсгийтэй гутал зэрэг хавчиг гутал өмссөж дарагдсанаас үүсэх эрхий хуруу тахийх эмгэг юм. Хөлийн хурууг үүсгэгч сарвууны яс болон өлмийн ясны өнцөг хэвийн хэмжээ(10 градус)-нээс давах буюу 15%-аас дээш өнцгөөр тахийсан байдалыг хэлнэ.

Илрэх шинж тэмдэг

  • 1.Товойж гарсан хэсэг өвдөж, гуталтай хавирсанаас цэврүүтэх эсвэл арьс нь хатуурна.
  • 2.Эрхий хуруу хажуу тийшээ тахийж, бусад хурууны хэлбэрийг алдагдуулж өвчин орно.
  • 3.Их алхахаар хөл ядарч, гутал өмсөхөд хүндрэлтэй болно.

Шалтгаан

  • Төрөлхийн тахир хуруу, удамшил
  • Бариу, өндөр өсгийтэй гутал өмссөн тохиолдолд
  • Биеийн жин нэмэгдэж, хөлний улны шөрмөс суларснаас болно.

Эмчилгээ

Оношлох арга : X-ray оношлогоо.

Мэс заслын бус эмчилгээ

  • Ивээс тавих
  • Гутлын чиг тавих

Мэс заслын эмчилгээ

Эрхий хуруу 30%-с дээш өнцгөөр тахийсан үед

  • Хэлбэр засаж тайрах мэс засал