Бугуйн сувгийн хам шинж

Тодорхойлолт

Бугуйн сувгийн хам шинж

Гарын хуруу, алганы ар талыг тэнийлгэх үүрэг бүхий булчинг тэнийлгэгч шөрмөс гэх ба энэхүү шөрмөс нь бугуйгаар дамжиж хуруу руу үргэлжилдэг. Бугуйн шөрмөс нь 6 сувгаар дамждаг бөгөөд эдгээр сувгийн эргэн тойронд үрэвсэл үүсэхийг бугуйн сувгийн хам шинж гэнэ. Бугуйн сувгийн хам шинж дотороос Куервайны Теносиновей эмгэг гэж дууддаг эрхий хуруу талын бугуйн сувгийн хам шинж элбэг тохиолддог.

Илрэх шинж тэмдэг

  • 1.Эрхий хурууг бусад хуруугаараа дарж атгахад маш хүчтэй өвдөнө.
  • 2.Хүчтэй даралттай өвдөлт бугуй, эрхий хуруу орчимооор тархан жирвэлзэж өвдөнө.
  • 3.Ойр орчимын эдүүд овоон товойж бугуй хавиар шар будааны хэмжээний ургацаг мэдрэгдэнэ.

Шалтгаан

  • Бугуйны хэт ачааллаас үүдэн үүсдэгээрээ 30-60 насны эмэгчтэйчүүд их өртдөг ба жирэмсэн эмэгтэйчүүдэд гормоны өөрчлөлт орж үе мөч, шөрмөс нь сунадаг тул амархан өртдөг. Мөн байнгын гар ажиллагаа шаардсан ажил хөдөлмөр эрхэлдэг юмуу дасгал хөдөлгөөнөөр удаан хичээллэсэн хүмүүст илэрдэг.
  • Эмчилгээ

    Оношлох арга : X-ray, CT, MRI дүрс оношлогоо

    Мэс заслын бус эмчилгээ

    • Эмийн эмчилгээ
    • Физик эмчилгээ
    • Тариан эмчилгээ
    • Өндөр давтамжит долгионоор цохиулах эмчилгээ

    Мэс заслын эмчилгээ

    • Бугуйн шөрмөсний суваг чөлөөлөх мэс засал