Түнхний үений хугарал

Тодорхойлолт

Түнхний үений хугарал нь 40-50насныханд ясны сийрэгжилтээс үүдэн элбэг тохиолддог бөгөөд эмчилгээ хийлгэхгүй орхивол амь насанд нь хүрэх аюул нэмэгддэг тул мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай болдог.

Түнхний үений хугарал нь дунд чөмөгний толгойд үүсдэг хугарал тул яс нь сийрэгжсэн өндөр настангуудад элбэг тохиолддог. Сүүлийн үед дундаж наслалт уртассанаар энэ эмгэгээр өвчлөх хүний тоо нэмэгдэж байна. Түнхний үеийн хугарал хөнгөн бэртэлтээс үүсдэг тул үүнийг өвчний шинжтэй хугарал гэж үзэж болно. Эмэгтэйчүүд энэ эмгэгээр их өвддөг нь ясны сийрэгжилт эмэгтэйчүүдэд эрчүүдээс эрт илэрч, эрчүүдээс урт насалдаг, дунд чөмөгний тэнхлэгт үүсгэх өнцгийн хэмжээ нь эрчүүдийнхээс бага байдаг зэргээс шалтгаалдаг. Өндөр настай хүмүүсийн хувьд түнхний үе хугарснаас хойш ямар нэгэн өвчин хавсрах, нас барах магадлал нэмэгдэж, тэдний 15-20 хувь нь нэг жилийн дотор нас бардаг. Залуучуудын түнхний үе хугарах нь ховор байдаг бөгөөд авто замын ослын үед эсвэл өндрөөс унаж бэртсэнээс үүсдэг. .

Илрэх шинж тэмдэг

  • 1.Хөлөө хөдөлгөж чадахгүй болно.
  • 2.Хүнд хэлбэрийн хугарал бол хөл богино харагдана.
  • 3.Өгзөгний үеийг хөдөлгөхөд маш хүчтэй өвдөнө.

Шалтгаан

  • Зам тээврийн осол болон гадны бэртэл гэмтэлээс үүдэлтэй
  • Өндөр настай хүмүүсийн биеийн тэнцвэр, уян хатан байдал алдагдаж, яс нь хэврэгшдэг тул зөөлхөн унах, бага зэргийн доргилтод яс нь хугардаг.

Эмчилгээ

Оношлох арга : X-ray дүрс оношлогоо

Мэс заслын бус эмчилгээ

Ер нь бол түнхний үеийн хугарлыг мэс заслын бус аргаар эмчлэх боломж маш ховор байдаг. Архаг өвчлөлтэй эсвэл хавдартайгаар амьдрах хугацаа бага үлдсэн өвчтөнүүдэд мэс заслын бус эмчилгээ хийгдэх ба хавсарсан өвчлөл, үений хатингаршил зэргээр нас барах хувь өндөр байдаг тул маш болгоомтой хийгддэг эмчилгээ юм.

Мэс заслын эмчилгээ

  • Түнхний үеийн хугарлыг бэхлэх мэс засал