Дунд чөмөгний толгойн ясны үхжил

Тодорхойлолт

Дунд чөмөг цусан хангамжгүйгээс үүдсэн дунд чөмөгний толгойн яс үхжих эмгэг

Аарцагтай түнхийг холбож байгаа гуяны ясны дээд хэсэг болох дунд чөмөгний толгой руу явах цусан хангамж зогссоноор энэ хэсгийн ясны эд эс үхждэг эмгэг юм. Үхжиж эхэлсэн яс байнга дарагдсанаар үхжилттэй хэсгээрээ хугарч өвдөлт эхэлнэ. Цаашлаад үхжсэн хэсэг доош сууж, түнхний үе рүүгээ гэмтэл даамжирна.

Илрэх шинж тэмдэг

  • 1.Хөдөлснөөр эмгэг улам даамжирч цавь болон гуя хавиар өвдөлт илэрнэ.
  • 2.Хөлөө гадагш, дотогш эргүүлэх, завилж суухад өвдөлт илэрнэ.
  • 3.Алхахад доголж, хөлд өвчин орно.
  • 4.Түнхний суулт ахисан үед хөл урт, богино болно.

Шалтгаан

  • 60-аад хувь нь өвчиний шалтгаан нь тодорхой бус байдаг
  • Согтууруулах ундааны хэт хэрэглээ, түнхний ойр орчмоор хугарч, булгарч байсан, стероид эмийг урт хугацааны турш хэрэглэж байсан тохиолдолд
  • Нуугдмал хэлбэртэй эмгэг, цусан дахь холестерин өндөр, венийн судасны бөглөрөл, хүчтэй цацрагт туяа эмчилгээ хийлгэсэн зэргээс үүдсэн тохиолдол

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, CT, MRI, Ясны шинжилгээ зэргээр оношлоно.

Мэс заслын бус эмчилгээ

  • Эмийн эмчилгээ
  • Тариан эмчилгээ