Өвдөгний саран хэлбэрийн мөгөөрсний гэмтэл

Тодорхойлолт

20-30насны дасгал хөдөлгөөн их хийдэг залуучууд болон 40-50насны өвдөгний үеэ ихээр ажиллуулж ачаалал өгдөг дунд хэргэм насныханд элбэг тохиолддог.

Саран хэлбэрийн мөгөөрс нь өвдөгний дээд болон доод ясны хооронд байрлаж өвдөгний хүндийн даралтыг дамжуулж, өвдөгөнд ирэх гадны доргилтыг багасгаж, тослох үүрэг бүхий бүрэлдэхүүн эд юм. Өвдөгний саран хэлбэрийн мөгөөрсний гэмтэл нь дегенератив өөрчлөлт эсвэл гэмтэлээс үүсэх ба өвдөгний өвдөлтийг үүсгэснээр дегенератив өвдөгний үений үрэвсэл болж даамжрах аюултай. Тамирчидын бэлтгэлээ хийж байх явцад нь элбэг илэрдэг. 50-иас дээш насны хүмүүст өвдөгний дегенератив үений үрэвсэл явагдсанаас гэнэт гажих тохиолдол элбэг байдаг.

Илрэх шинж тэмдэг

Шатаар буух, явган суух, завилж суухад бэрхшээлтэй.

  • 1.Гэмтэж бэртээгүй байтал аөвдөгний үе үрэвсэж архагшин, хавдаж зовиур илэрнэ.
  • 2.Өвдөгөө нугалж, тэнийлгэхэд бэрхшээлтэй.
  • 3.Хөдөлгөөнөө хурдасгахад өвдөгний дотор болон гадна талын үеийн даралттай өвдөлт үүснэ.
  • 4.Алхахад өвдөг хүч тамиргүй болж, өвдөгний доод хэсгээр өвдөнө.
  • 5.Өвдгөө хөдөлгөхөд ямар нэгэн юм тээглэчихсэн юм шиг мэдрэмж төрж, өвдгөө тэнийлгэж чадахгүй болно.

Шалтгаан

Гэмтэл

  • Хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож байгаад булгалж гэмтэх үед
  • Явган сууж босох үед “Түг” гээд мултарч байгаа юм шиг мэдрэмж төрөх үед
  • Гүйж байгаад гэнэт зогсох үед өвдгөнд гэнэт ачаалал өгөх үед

Төрөлхийн өвдөгний хэлбэр гажилт, мөн дегенератив өөрчлөлт

  • Өвдөгний гадна талын саран хэлбэрийн мөгөөрсний нийт хүн амын ойролцоогоор 5~10% нь дугуй хэлбэрийн гажилгтай байх тохиолдолд
  • Явган суух юмуу өвдгөнд ямар нэгэн байдлаар ачаалал өгөхөд өвдөгний үрэвсэл болж хүндрэх тохиолдолд

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, CT, MRI дүрс оношлогоо

Мэс заслын бус арга

  • Эмийн эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Тариан эмчилгээ

Мэс заслын эмчилгээ

  • Өвдөгний мөгөөрс тайрах мэс засал
  • Өвдгөнд мөгөөрс залгах мэс засал
  • Өвдгөнд мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал