Хэрх үений үрэвсэл (Rheumatoid arthritis)

Тодорхойлолт

Жижиг үеүдэд үүсдэг шалтгаан нь тодорхой бус архаг үрэвсэлт өвчин

Энэ эмгэг нь биеийн эсэргүүцэл сулрах, удамшил, халдварын үед үүсдэг бөгөөд үеийг гулгуулах үүрэг бүхий шингэн эд ялгаруулдаг үений хүүдий үрэвсэж үеийг гэмтээдэг. Энэ эмгэгээр 30-40 насныхан их өвддөг. Үрэвсэл анхан шатандаа гар, хөлийн хурууны үенээс эхэлж улмаар бугуй, өсгий, өвдөг, хөлийн хуруу руу даамжирдаг.

Илрэх шинж тэмдэг

  • 1.Бүх үе мөч нэгэн зэрэг хавдаж, халуурна.
  • 2.Хавдсан хэсэг дээр дарахад памбалзаж, өвдөнө.
  • 3.Үе хавиар улайна.
  • 4.Хоол идэх дуршил буурч, амархан ядран, биеийн жин буурна.
  • 5.Унтаад өглөө босоход хамаг бие хөшиж, үенүүд нэг цаг гаруй орчим хугацаанд хөшүүн байдалтай байна.

Шалтгаан

Энэ эмгэг үүсэж буй учир шалтгааныг өнөөг хүртэл тайлж чадаагүй боловч биеийн эсэргүүцлийн сулралаас шалтгаалдаг хэмээн үздэг. Энэ нь гадаад орчноос өөрийн бие организимоо хамгаалдаг дархлааны системд нь өөрчлөлт орсноор эсрэгээрээ өөрийн бие организмыг өвчлүүлж буй үзэгдэл юм.

Ерөнхийдөө удамшлын өвчин, нян, вирусын халдвар нь хэрх үений үрэвслийн эх үүсвэр болдог гэж үздэг. Биеийн болон оюун санааны стрессэнд ороход энэ эмгэгээр өвдөх магадлал нэмэгддэг. Мөн цэвэршилтийн анхан шатанд үүсэх магадлал өндөр байдаг ба хэрх үений үрэвсэл нь гормоны нөлөөлөлттэй холбоотой нь харагдаж байна.

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, CT, MR дүрс оношлогоо.

Мэс заслын бус арга

  • Эмийн эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ

Мэс заслын эмчилгээ

  • Үе мөчний дурангын мэс засал