Мөрний үений хүүдийн наалдацат үрэвсэл

Тодорхойлолт

Мөрний үений архаг зовиур, мөрөө хөдөлгөж чадахгүй болох

Мөрний үений хүүдийн наалдацат үрэвслийг үүсгэж буй шалтгааныг өнөөг хүртэл илрүүлж чадаагүй бөгөөд энэ тал дээр судалгаа шинжилгээний ажил хийгдсээр байгаа боловч бусад өвчин, үрэвслээс шалтгаалж үүсдэг гэж тайлбарлагдаж байна. Энэ эмгэг ялангуяа чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүст элбэг тохиолддог. Гэвч үүсч буй учир шалтгааныг нь тодруулж чадаагүй тохиолдол нийт өвчлөлийн талаас илүү хувийг эзэлж байна.

Өвчлөлийн шинж тэмдэг

  • 1.Бэртэж, гэмтээгүй атал гараа үл ялиг хөдөлгөх төдийд мөрөөр өвдөнө.
  • 2.Зовиур бүхий талын гараараа үсээ самнаж, хувцсаа өмсөж, тайлж чадахгүй болно.
  • 3.Гараа мөрөөр гадагш нь эргүүлж, толгойноос дээш өргөж чадахгүй болно.

Шалтгаан

Хөлдүү мөр

Мөрний булчин тодорхой шалтгаангүйгээр хатууран чангарч, хөшихийг мөрний үений капсулын наалдацат үрэвсэл буюу хөлдүү мөрний хам шинж гэнэ.(Шөрмөсний тасрал, ясны хугарал гэх мэт тодорхой шалтгаантай тохиолдлууд энд хамаарахгүй.)

Мөрний үений хүүдийн наалдацат үрэвсэл

Энэ нь мөрийг тойрон хүрээлж буй булчингийн хүүдий(үений уйланхай) үрэвсэн, хорчийж наалдахыг хэлнэ.

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, эхо шинжилгээ, CT, MRI дүрс оношлогоо

Мэс заслын бус эмчилгээ

  • Эмийн эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ

Мэс заслын эмчилгээ

  • Үений хүүдийг тайрах∙ наалдацыг салгах мэс засал