Мөрний шөрмөс шохойжих үрэвсэл

Тодорхойлолт

Олон янзын хэмжээ бүхий кальцийн бөөгнөрөл нь мөрийг бүрхдэг эргүүлэг булчингийн шөрмөс хооронд бөөгнөрсөнөөр үүсдэг эмгэг.

Кальцийн бөөгнөрөл нь ихэвчлэн 40орчим насны гэрийн эзэгтэй нар болон оффисын ажилтай хүмүүст ихээр үүсдэг ба чихрийн шижинтэй өвчтөнгүүд ч энэ эмгэгээр өвчилдөг. Эргүүлэг булчингийн шөрмөсөн дахь кальцийн бөөгнөрөл үүсэх шалтгаан нь бүрмөсөн тодорхойлогдоогүй байгаа. Шөрмөсний дегенератив өөрчлөлт эсвэл цусан хангамжийн өөрчлөлт зэргээс шалтгаалдаг гэсэн таамаглалууд байдаг ч нотлогдоогүй байна. Мөр ямар ч тодорхой шалтгаангүйгээр мөрөөр гэнэт өвдвөл шохойжилтоор сэжиглэх хэрэгтэй.

Илрэх шинж тэмдэг

Гараа хөдөлгөхөд маш хүчтэй өвдөнө.

  • 1.Үл ялиг өвдөлтөөс эхлээд гэнэтийн хүчтэй өвдөлт хүртэл олон янзын байдалаар илэрнэ
  • 2.Унтаж чадахгүй болтол хүчтэй өвдөнө.
  • 3.Гараа өргөж, эргүүлэхэд өвдөнө.

Шалтгаан

Дегенератив өөрчлөлт

  • Дегенератив өөрчлөлтөөс эс үхжиж шохойжно.

Олдмол шинж

  • Мөрөнд хэт их ачаалал өгснөөс мөрний булчинд цусны хангамж дутагдах тохиолдолд

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, CT, MRI дүрс оношлогоо

Мэс заслын бус арга

  • Физик эмчилгээ
  • Тариан эмчилгээ
  • Нөхөн сэргээх эмчилгээ
  • Биеийн гаднаас өндөр давтамжит долгионоор цохиулах эмчилгээ