Нугасны хавдар

Тодорхойлолт

Нугасны хавдар нь төв мэдрэлийн систем болох нугасанд үүсэх хавдар юм. Нугасыг гэмтээдэг нугасны хатуу хальсны гаднах(экстрамедуляр) хавдар, мэдрэлийн булчинг гэмтээдэг хальсны дотор(интрамедуляр) хавдар гэж хоёр ангилдаг. Залуучууд болон дөчөөс жаран насны хүмүүст элбэг тохиолддог бөгөөд дийлэнх нь хоргүй хавдар байдаг тул мэс засал хийх боломжтой бөгөөд анхан шатанд нь илрүүлбэл бүрэн эмчлэх боломжтой. Хавдрыг эмчлэхгүй удааж, томруулсан тохиолдолд нуруу, нугасны эргэн тойрны судсыг дарж өвдөлт үүсгэх юмуу мэдрэхүйгүй болох, булчин сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Илрэх шинж тэмдэг

Хавдар аажмаар томорч, хугацаа алдах тусам өвчний шинж тэмдэг хурц байдалаар илэрдэг. Хавдар байрлалаасаа шалтгаалаад олон янзын шинж тэмдгээр илэрнэ. Ихэнх шинж тэмдэг нь нугасыг дарах юмуу нугаснаас гарсан мэдрэлийг дарснаас үүдэн үүсэх ба хавдарын байрлалаас доош хэсгийн биеийн хэсэгт илэрнэ.

  • 1.Нурууны өвдөлт болон биеийн бусад хэсэг руу тархсан өвдөлт
  • 2.Ямар ч мэдрэмжгүй болж, бадайрах, халууныг мэдрэх мэдрэмж буурна
  • 3.Удаан хугацаагаар булчин суларна.
  • 4.Гэдэс дотор, давсаг задгайрч, өтгөн, шингэнээ барихаа болно.

Шалтгаан

  • Анхдагч шинжтэй хавдар бол бусад хавдартай адилгүй шалтгаан нь тодорхой бус байдаг. Харин мэдрэлийн мяндаслаг эдийн хавдарын өвчтөнгийн хувьд олон үүслийн шинжтэй мэдрэлийн анхдагч хавдар, мэнэнгэр зэрэг эрүүл хүнийг бодвол өвчлөх тохиолдол илүү магадлалтай. Үсэрхийллийн шинжтэй хавдарын тохиолдолд бусад цул эрхтэнгийн хавдар сээр нуруу руу үсэрхийлэх нь гол шалтгаана нь болдог.
  • Эмчилгээ

    Оношлох арга : X-ray, MRI, Нугасны тодосгогч бодистой шинжилгээ, CT, Нугасны судасны тодосгогч бодистой шинжилгээ

    • Анхдагч шинжтэй нугасны хавдрыг мэс заслын аргаар арилгахыг эхний ээлжинд бодолцож үзэх хэрэгтэй. Ялангуяа хоргүй хавдрын хувьд хавдрыг бүрмөсөн авч хаяхын төлөө хичээх хэрэгтэй тэгснээр мэдрэлийн системийн сэргэх магадлал нэмэгдэж хавдар дахихаас сэргийлж чадна.