Нурууны нугалам гулсаж зөрөх

Тодорхойлолт

Нурууны нугалам зөрж урагшаа шахагдан гарч ирэх эмгэг юм.

Сээр нурууны ясны ар хэсэгт сүүл шиг хэлбэртэй үеийн сэртэн байх ба дээд болон доод ясыг тогтоох үүргийг гүйцэтгэнэ. Энэ үений сэртэнд төрөлхийн гажиг болон гэмтэл бэртэл авах эсвэл дегенераци өөрчлөлтийн зэрэг олон шалтгааний улмаас нурууны яс зөрж нурууны яс урагшаа шахагдан гарах эмгэг юм.

Илрэх шинж тэмдэг

Нуруугаар өвдөх шинж тэмдэг хамгийн элбэг тохиолддог бөгөөд хүнд шатандаа орвол өвчин хөл рүү орно.

  • 1.Суухад ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд босоод явахад мэдрэл дарагдаж, ташааны мэдрэлийн өвдөлт үүснэ.
  • 2.Хөл бадайрч, мэдээ алдах шинж тэмдэг илэрнэ.
  • 3.Арагшаа хазайж суух, дээшээ харж хэвтэхэд нуруу өвдөнө.
  • 4.Хөдлөх бүрд хөл рүү хатгаж, бадайрна.
  • 5.Нуруу, ахар сүүл хавиар маш их хүчтэй өвдөнө.

Шалтгаан

Төрөлхийн гажиг

  • Үений сэртэнгийн төрөлхийн гажигаас үүснэ.
  • Олдмол

  • Нурууны хэт ачаалалд оруулж, нуруу нугаламыг холбох эд тасрах үед үүснэ.
  • Дегенераци өөрчлөлт

  • Наснаас улбаалан сээр нурууны бүтцийн өөрчлөлт үүссэнээр диск хоорондох зай нарийсч нурууны ясыг хамгаалдаг булчин, шөрмөс cулардаг. Эдгээрээс шалтгаалан нурууны арын үе тогтворгүй болж нурууг сайн тулж чадахгүй болсоноор холбоос байгаа ч гэсэн нурууны яс гулсаж зөрөх тохиолдолыг хэлнэ.
  • Эмчилгээ

    Оношлох арга : X-ray, CT, MRI дүрс оношлогоо

    Мэс заслын бус эмчилгээ

    • Аюулгүйн дэглэм сахих
    • Эмийн эмчилгээ
    • Физик эмчилгээ
    • Тариан эмчилгээ
    • Чиг тавих
    • Дасгал хөдөлгөөний эмчилгээ
    • Мэдрэлийн пластик мэс ажилбар
    • Бөмбөлөгөөр тэлэх мэс ажилбар

    Мэс заслын эмчилгээ

    • Хиймэл холбогч эдийн пластик мэс засал
    • Бичил микроскопоор мэдрэл чөлөөлөх мэс засах