Дегенератив диск

Тодорхойлолт

Нурууны яс, дискинд хэврэгшил явагдсанаас үүсдэг эмгэг.

Нуруу нугаламын яс хоооронд жийргэвчний үүрэг гүйцэтгэдэг диск байрладаг. Энэ диск нь дугуй хавтан хэлбэртэй шингэн эд, бүрхүүлээс бүрдэнэ. Хөгшрөлийг дагаад хүний яс болон дискинд ч хөгшрөлт явагдаж, чийгшил нь багасч хатууран эзлэхүүн нь хүртэл багассанаар доргилтыг тэсвэрлэх чадваргүй болдог.
Иймээс дискинд нөлөөлөх даралт нэмэгдэж, цүлхийн хэлбэрээ алдах процесс явагдаж, нурууны нугалам хоорондын зай багасан, хоорондоо тулж, ясны ургалт үүсэн мэдрэлд нөлөөлж, зовиур үүсгэнэ.

Илрэх шинж тэмдэг

Хөдлөхтэй холбоотой өвдөлт, суухад маш хүчтэй өвдөнө юм налж суухад зовиур нь багасна.

  • 1.Нуруугаа тэнийлгэх, нугалахад зовиур нэмэгдэнэ.
  • 2.Нэг байрлалаар удаан сууж чадахгүй.
  • 3.Өвдөгний доод хэсэг хүртэл жирвэс хийсэн өвдөлт тархана.
  • 4.Хүндэрсэн үед нуруу S хэлбэрээр өөрчлөгдөж нуруу болон аарцагаар өвдөлтөхөөр зогсохгүй амьсгал, хоол боловсруулах эрхтэнд нөлөөлнө.
  • 5.Хөлийн булчинд янгинаж чилэх зовиур мэдрэгдэнэ.

Шалтгаан

  • Буруу байрлал, зуршилаас үүдсэн нурууны ачаалал
  • Байнга нуруугаа бөхийлгөж, хүнд юм өргөдөг ажил
  • Хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй булчингийн сулрал, тамхи татах, стресс, шим тэжээлийн тэнцвэргүй байдалаас үүдсэн тохиолдол
  • Гэмтэл, бэртэлээс үүссэн тохиолдол

Эмчилгээ

Оношлохарга : X-ray, CT, MRI дүрс оношлогоо

Мэс заслын бус арга

  • Аюулгүйн дэглэм сахих
  • Эмийн эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Тариан эмчилгээ
  • Нөхөн сэргээх, дасгал хөдөлгөөний эмчилгээ
  • Мэдрэлийн пластик мэс засал
  • Бөмбөлөгөөр тэлэх мэс засал