Нурууны нугалам дарсан хугарал

Тодорхойлолт

Нурууны яс байх байдалаасаа намассан мэт өөрчлөлт орох хугарал эмгэг.

Ясны сийрэгжилт болон гадны хүчтэй нөлөөнөөс үүдэн нуруу хэвийн байдалаасаа намассан байдалаар өөрчлөгдөхийг хугарах эмгэг гэнэ. Хэрвээ ясны сийрэгжилттэй бол бөгсөөрөө үл ялиг суухад эсвэл хөнгөн бэртэхэд л яс дарагдаж хугарал үүсдэг. Ялангуяа өвлийн улиралд биеийн уян хатан байдал алдагдаж хальтирч унах, өндрөөс унаж бэртэх зэргээс дарагдсан хугарал үүсэх хувь нэмэгддэг.

Илрэх шинж тэмдэг

Биеэ хөдөлгөх, биеийн байрлалаа өөрчлөхөд хүчтэй өвдөнө.

  • 1.Аажмаар нурууны яс үйрэх үед өвдөлт нэг их мэдэгддэггүй боловч гэнэт хугарахад маш их өвдөнө.
  • 2.Цээж, хэвлий, бөгсөнд өвчин орох юмуу булчинд байнга өвчин орно.
  • 3.Ханиаж, найтаахад зовиур нэмэгдэнэ.

Шалтгаан

Ясны сийрэгжилт, ясны хэврэгшил, гадны хүчин зүйл гол шалтгаан нь болдог.

  • Ясны сийрэгжилттэй хүн ханиах, хальтарч унах гэх мэт хөнгөн бэртэлээс хүртэл нурууны яс шалчийж суудаг. Ясны сийрэгжилтээс үүдэлтэй дарагдсан хугаралтай өвчтөний 80-иад хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ эмгэгээр 70-80 насныхан өвдөх магадлал өндөртэй байдаг. Мөн 50-иас дээш насныханы нуруу намсах гол шалтгаан нь болдог.
  • Эмчилгээ

    Оношлох арга : Яс сийрэгжилт шинжилгээ, X-ray, CT, MRI дүрс оношлогоо

    Мэс заслын бус эмчилгээ

    Аяндаа эдгэрэх тохиолдол байдаг ч маш удаан хугацаа зарцуулагдана.

    • Аюулгүйн дэглэм сахих
    • Эмийн эмчилгээ
    • Тариан эмчилгээ
    • Чиг тавих