Нуруу муруйлт

Тодорхойлолт

Нуруу хажуу тийшээ муруйх эмгэг

Нуруу муруйх нь нурууны яс баруун, зүүн тал руу муруйж хажуунаас харахад нуруу урагш, хойш муруйсан эмгэг.
Нуруу муруйлтын өнцөг болон чиглэл нь хүн бүрт өөр байдаг тул гаднаас нь харахад мэдэгдэхгүй байж болно. Шилжилтийн насны хүүхдийн хувьд нуруу нь өсөхийн хирээр муруйлт нь нэмэгддэг тул сайн анхаарал тавьж байх хэрэгтэй.

Илрэх шинж тэмдэг

Баруун, зүүн талын бэлхүүс нурууны өндөр өөр байна.

  • 1.Ямар нэгэн зовиургүй бөгөөд биеийн бүтцийн хэвийн бус байдлаас үүдэн амархан ядарч, хичээл сурлагадаа муудна.
  • 2.Цээжний хоёр талын түвшин өндөр, нам байна.
  • 3.Дотуур хувцасны мөр, үүргэвчний нэг талын оосор байнга доош бууна.
  • 4.Гутлын улны зөвхөн нэг тал нь элэгдэнэ.
  • 5.Ташаа хажуу тийшээ сууж, хөл урт богино болно.
  • 6.Бэлхүүсээр тонгойлгон араас нь харахад далны нэг тал дээш овойж гарна.
  • 7.Хүндэрсэн нурууны муруйлтаас уушиг дарагдаж, уушигны үйл ажиллагаа буурна.

Шалтгаан

Үйл хөдлөлийн шинжтэй

  • Буруу байрлалаар удаан хугацаагаар суух, хүнд цүнх нэг талдаа байнга үүрч явснаас үүдэлтэй.
  • Тодорхой бус шинжтэй

  • Тодорхой бус шалтгаанаар үүссэн тохиолдол нурууны муруйх нийт эмгэгийн 70 орчим хувийг эзэлдэг. 10-аад наснаас эхэлж, аажмаар явц нь ахина.
  • Төрөлхийн гажиг

  • Хөдөлгөөний үед биеийн тэнцвэрийг шалгах шинжилгээ, X-ray, CT, MRI дүрс оношлогоо
  • Эмчилгээ

    Оношлох арга : Хөдөлгөөний үед биеийн тэнцвэрийг шалгах шинжилгээ, X-ray, CT, MRI дүрс оношлогоо

    Мэс заслын бус арга

    • Чиг тавих
      - Нурууны муруйлтын өнцөг 20 градусаас бага үед дасгал хөдөлгөөнөөр эмчилнэ. 20 грасдусаас их үед өсөлтийн насны бага, дунд насны хүүхдийн хувьд өсөлт нь зогсох хүртэл нь чиг тавихыг бодолцож үзэх шаардлагатай. Чигийг авсны дараа тогтмол хугацаанд X-ray оношлогоонд оруулж тахийлтын хэмжээг нягтлах шаардлагатай.
    • Дасгал хөдөлгөөн
      - Чиг тавьсан ч гэсэн нурууны хэлбэр засах, булчин хөгжүүлэх дасгалыг байнга хийж байх хэрэгтэй. Булчин хөгжүүлэх дасгал хийхгүй бол цаашид булчингийн агшилтаас үүсэх нурууны өвдөлтийг үүсгэж чигийг авсны дараа эмгэг дахих магадлалтай болдог.

    Мэс заслын эмчилгээ

    Өсөлт зогссоны дараа нуруу муруйлтын өнцөг 50 градусаас давсан тохиолдолд мэдрэлийн эмгэг болон амьсгалын эмгэг гэх мэт хавсарга өвчин үүссэн тохиолдолд мэс засал хийх шаардлагатай.