Арын шөрмөсний хатуурал

Тодорхойлолт

Хүзүүг хөдөлгөх үүрэгтэй шөрмөс яс шиг хатуурах эмгэг

Нуруу нугаламны хэлбэр, хөдөлгөөнийг зохицуулах үүрэг бүхий бүрхэж буй шөрмөсийг урд, хойд талын шөрмөс гэдэг. Эдгээрээс хойд талын шөрмөс нь яс шиг зузаарч, хатууран хүзүүний ясны бүтцэд өөрчлөлт оруулж, нурууны сувгаар өнгөрөх мэдрэлийг дарснаар мэдрэлийн доголдол үүсдэг. Энэ эмгэг ихэвчлэн хүзүүний нугаламд үүсдэг боловч сээрний нугаламд үүсэх нь ховорхон ч тохиолддог.

Илрэх шинж тэмдэг

Анхан шатандаа хүзүүний орчимд үл ялиг өвдөж гараар бадайрч эхэлнэ.

  • 1.Хүзүүний хойд талаар хөшиж, зовиур удаан хугацаагаар үргэлжилнэ.
  • 2.Хүзүүний хойд талын шөрмөс хатуурч, томрон мэдрэлийг дарж, цээжээр бадайрах мэдрэмж төрнө.
  • 3.Хөл рүү бадайрч, зовиурлан, мэдрэмж бууран, булчин сулрана. Аажмаар явж чадахгүй болж, дөрвөн мөч саажиж, өтгөн шингэнээ барихаа болих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • 4.Тодорхой шинж тэмдэг илрэхгүй байж байгаад гэмтэл, бэртлийн улмаас гэнэт шинж тэмдэг илэрнэ.

Шалтгаан

Удамшил хамгийн гол шалтгаан нь болдог.

  • Шалтгаан нь тодорхой бус байдаг боловч удамшлын шинж чанартай шалтгаан гол элементээр тооцогддог. Гэр бүлийн хооронд үүсэх магадлал өндөр байдаг учраас удамшил, хүний гарал үүслээс хамааралтай гэдэг. Мөн гэмтэл бэртэл, чихрийн шижин, таргалалт, биеийн эсэргүүцэл буурах, хатуурлын шинжтэй нурууны үрэвсэл гэх мэттэй адил бусад өвчлөлийн нөлөөллөөс үүсдэг гэж тайлбарлагддаг.
  • Эмчилгээ

    Аажмаар ахидаг архаг өвчин тул анхан шатанд оношлох нь чухал.

    Оношлох арга : X-ray, Myelography , CT, MRI дүрс оношлогоо

    Мэс заслын бус эмчилгээ

    • Аюулгүйн дэглэм сахих
    • Эмийн эмчилгээ
    • Хүзүүний чиг тавих

    Мэс заслын эмчилгээ

    Явж чадахгүй болох, гарын үл ялиг хөдөлгөөний доголдол үүсэх гэх мэтчилэн нугасны эмгэгийн шинж тэмдэг ажиглагдаж байгаа өвчтөн нь мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай.

    • Нугаламын ялтас тайрах микроскоп мэс засал