Нурууны сувгийн нарийсал

Тодорхойлолт

50-иас дээш насны хүмүүст элбэг тохиолддог дегенератив эмгэг.

Нурууны сувгийн нарийсал нь хөгшрөлт, бүтцийн өөрчлөлт, гадны нөлөөнөөс үүдэн мэдрэл дайран өнгөрөх зам болох нурууны суваг болон дискний хөндий нарийсч мэдрэлийг дарснаас үүдэх өвчлөл юм. Ихэнхдээ 40-өөд наснаас эхлээд 50-60 насны хооронд даамжирч, бүсэлхийн L3, L4 болон L4, L5 нугаламд хооронд, бүсэлхийн L5 нугалам болон ахар сүүлний L1 нугалам хооронд үүсэх нь элбэг байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд илүү өвчилөх ба нуруу гулсаж зөрөх өвчлөлтэй хавсарсан тохиолдол элбэг байдаг.

Илрэх шинж тэмдэг

Удаан алхахад хэцүү, нуруугаа урагш тонгойход өвдөлт багасдаг “Настайчуудын бөгтөр өвчин” гэж нэрлэдэг.

  • 1.Нуруунаас илүүтэйгээр бөгснөөс өвдөж эхлэх нь элбэг байдаг.
  • 2.Аажмаар гуя татаж, өвдөгнөөс доошилж хөлийн тавхай хүртэл бадайрна.
  • 3.Эмгэг хүндрэх тусам алхах зам багасч, сүүлдээ 10 минут ч алхаж чадахгүй болно.
  • 4.Газар явган суухад нурууны суваг түр зуур тэлж, өвдөлт нь багасдаг.
  • 5.Мэдээ алдах, өтгөн шингэн задгайрах шинж тэмдэг хааяа илэрдэг.

Шалтгаан

Төрөлхийн гажиг

Төрөлхийн нурууны сувгийн нарийсалтай хүнд 30-иад нас хүртэл ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Харин түүнээс хойш яс, шөрмөсний бүтцэд өөрчлөлт орсноор нарийсал буюу эмгэгийн хүрээ тэлэгддэг.

Олдмол гажиг

Нурууны үеийн салалт, өөрчлөлттэй нурууны эмгэг, дискний мултрал зэрэг өвчлөлтэй хавсарч үүсдэг.

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, CT, MRI дүрс оношлогоо

Мэс заслын бус эмчилгээ

  • Аюулгүйн дэглэм сахих
  • Физик эмчилгээ
  • Дасгал хөдөлгөөний эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Тариан эмчилгээ
  • Мэдрэлийн пластик мэс ажилбар
  • Бөмбөлөгөөр тэлэх мэс ажилбар