Хүзүүний диск

Тодорхойлолт

Хүзүүний диск байрнаасаа цүлхийн гарч, мэдрэл дарснаар өвдөлт үүсгэдэг эмгэг.

Хүзүү 7 нугалам яснаас бүрддэг. Нугалам яс хооронд зөөлөн цэлцэгнүүр диск байрлах ба энэхүү дискний шингэн нь гадагшилж нурууны мэдрэлийг дарахыг хүзүүний дискний өвчлөл гэж нэрлэнэ. Ялангуяа хүзүүний яс болон мэдрэлийн хоорондын зай бэлхүүс нурууны ясны зайтай харьцуулахад харьцангуй нарийн байдаг тул эмгэг үүсэх үед илүү хүнд хэлбэрээр илэрдэг тул анхан шатанд нь илрүүлж эмчлэх нь чухал.

Илрэх шинж тэмдэг

Хүзүү хөшиж, мөр, гараар өвдөнө.

  • 1.Хүзүү хөшиж байгаад зүгээр болох процесс давтагдана.
  • 2.Мөрөөр час час хийн өвдөж, гарын шөрмөс татан, бадайрах шинж тэмдэг илэрнэ.
  • 3.Гар болон гарын хуруу бадайрна.
  • 4.Мэдрэл хүндээр дарагдсан үед явж чадахгүй болж, дээд доод мөч мэдээ алдан, өтгөн шингэнээ барихаа болино.

Шалтгаан

Гэмтэл

  • Осол аваар болон унаж, мөргөлдөх зэргээс үүссэн шууд бэртэлийн тохиолдол
  • Огцом биеийн байрлал өөрчлөлт болон хүзүүгээр тонгойж эргүүлэх зэрэг тохиолдол

Дегенератив өөрчлөлт

  • Өндөр дэр дэрлэх тохиолдол
  • Нуруугаа бөгтийлгөх тохиолдол
  • Удаан хугацааны турш хүзүү, толгойгоо урагш тонгойлгох зуршил
  • Комьпютер, смарт утасны хэт хэрэглээ

Эмчилгээ

Оношлох арга : X-ray, CT, MRI оношлогоо

Мэс заслын бус арга

  • Аюулгүйн дэглэм сахих
  • Физик эмчилгээ
  • Дасгал хөдөлгөөний эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Тариан эмчилгээ
  • Мэдрэлийн пластик мэс засал

Мэс заслын эмчилгээ

  • Микроскопоор дискийг авах мэс засал
  • Нурууны нугаламыг бэхлэх хөнөөл бага бичил мэс засал