Эмнэлгийн танилцуулга
(Гаргасан амжилт, үйл ажиллагааны намтар)


Нуруу нугас∙үе мөчний эмгэг эмчилгээний итгэмжлэгдсэн нарийн мэргэжлийн эмнэлэг

Вельсийн нэрэмжит эмнэлэг нь БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны нарийн мэргэжлийн эмнэлгийн тогтолцоог хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн 2011 онд сээр нурууны нарийн мэргэжлийн эмнэлгийн сертификат авч, 2 дахь удаагийн үнэлгээгээр ч гэсэн сээр нурууны нарийн мэргэжлийн эмнэлэг гэж тодорхойлогдож хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг юм.

Үүнтэй зэрэгцэн өвчтөний аюулгүй байдал, эмчилгээ үйлчилгээний чанараараа улсдаа хоёр удаа дараалан Улсын Эрүүл Мэндийн Байгууллага үнэлэх Улсын мэргэшсэн хорооны шалгалтанд тэнцэж өндөр үнэлэгдсэн итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллага юм.


Гадаад орны эмч нарт зориулсан дадлагажих сургалт

Орос, Казакстан, Монгол, Хятад, Энэтхэг, Веьтнам зэрэг олон орны эмч мэргэжилтэнгүүд Вельсийн нэрэмжит эмнэлэг дээр эмнэлгийн орчин үеийн дэвшилтэт технологи болон эмчилгээний системтэй танилцах сургалт, дадлагажилтанд хамрагдаж ирсэн.

Вельсийн нэрэмжит эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээний дэвшилтэт технологид суралцахаар ирсэн гадаадын эмч мэргэжилтэнгүүдэд зориулсан сургалтаа олон улсын харилцааны төв дээр “Гадаад орны эмч мэргэжилтэнг дадлагажуулах хөтөлбөр” зохион байгуулсаар ирсэн.

Мөн гадаадын нилээд олон эрүүл мэндийн байгууллагагуудаас “Ази-Номхон далайн орнуудын нурууны жижиг зүсэлттэй мэс заслын сургалтын төв”-р баталж байсан удаатай..

Вельсийн нэрэмжит эмнэлэг нь гадаад орны эмч мэргэжилтэнгүүдэд зориулсан дадлагажуулах сургалтаараа дамжуулан БНСУ-ын анагаах ухааны салбарын хөгжлийн түвшинг дэлхийд таниулж, улам өндөрт гаргахын төлөө хичээх болно.


Анагаах ухааны салбарын хөгжлийн төлөө эрдэм шинжилгээний судалгааг идэвхтэй дэмжих

Вельсийн нэрэмжит эмнэлэг нь “Дэлхийн бүх өнцөг буланд байгаа хүмүүст хамгийн өндөр түвшиний нуруу нугасны эмчилгээг хүргэнэ” гэсэн даалгавараа гүйцэтгэхийн тулд эрдэм шинжилгээний судалгааны ажлыг идэвхтэйгээр дэмжиж ирсэн.

Үүний үр дүнд дотоод, гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хуралд 210 судалгааны ажлын илтгэл тавьсан бөгөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн SIC журналд 13 судалгааны ажил маань хэвлэгдсэн амжилтыг үзүүлсэн.

Харин хараахан сээр нурууны өвчлөлийг эмчилэхийн тулд шийдвэрлэх шаардлагатай бэрхшээлүүд байсаар байна. Вельсийн нэрэмжит эмнэлэг нь идэвхтэй судалгаа шинжилгээний ажил байнга явуулж, энэ дэлхий дээрх сээр нурууны өвчлөлтэй хүмүүс өвчин эмгэгээс ангижрах боломжийг нээж өгөхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.


Тэргүүлэх бодит эмчилгээ – Сээр нурууны үений бэхлэх мэс засал 1883удаа (2015 оны байдлаар)

Хэвлийн урд талаас хийх нурууны үе бэхлэх мэс засал нь хүнд мэс заслын тоонд ордог тул БНСУ-д ч гэсэн цөөн тооны эмнэлэг дээр энэ мэс заслыг хийж байна.

Вельсийн нэрэмжит эмнэлэг өөрийн лабораторын судалгааны ажлын дагуу гүйцэтгэж буй энэхүү мэс заслын арга нь Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас 2010 онд “Гадаадын өвчтөнг татах БНСУ-ыг төлөөлөх тэргүүлэх эмчилгээний технологи”-аар тодорхойлогдсон.

2016

  • Монгол Улсын Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • Монгол Улсын Номун нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • Монгол Улсын Номиун үе мөчний эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • Эмнэлгийн дарга Пак Чүн Гын Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төвд урилгаар лекц уншсан.

2015

  • Монгол “нурууны дискний эмгэг” - тэй өвчтөнг сонгож хагалгаа хийсэн Сайн дурын үйлчилэл
  • Оросын Владивосток хотод эмчилгээний сайн дурын үйлчилгээний баг томилсон
  • Эмнэлгийн дарга Пак Чүн Гын “БНСУ-Монгол улсын олон улсын анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хурал”-д лекц уншсан.
  • Монгол улсын Улаанбаатар хотод оффис нээсэн.
  • Эмнэлгийн дарга Пак Чүн Гын “АНУ-ын Олон Улсын Нуруу Нугасны шинэ технологийн эрдэм шинжилгээний хурал”-д урилгаар лекц уншсан.
  • Эмнэлгийн дарга Пак Чүн Гын “Японы жижиг зүсэлттэй нуруу нугасны мэс заслын 8-р форум”-д лекц уншсан.
  • Номхон далайн бүс нутгийн орнуудын аялал жуулчлалын үзэсгэлэн (PITE)-д оролцсон.
  • Хо Дун Хуа эмч “Вьетнам улс даяарх эмч нарын чуулга уулзалт”-нд урилгаар лекц уншсан.

2014

  • Эмнэлгийн дарга Пак Чүн Гын “Кёнги-Хабаровск олон улсын эмчилгээний эрдэм шинжилгээний хуралд ”-нд урилгаар лекц уншсан.
  • Оросын эрүүл мэндийн байгууллагын холбогдох хүмүүс Fam tour судалгааны зорилгоор эмнэлэгээр айлчилсан.
  • Казакстан Олон Улсын Нөхөн Сэргээх Төв (IRC)-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Олон Улсын Олимпийн Хороо (IOC)-ны гүйцтгэх зөвлөлийн гишүүн орчин үеийн дэвшилтэт нөхөн сэргээх эмчилгээний системтэй танилцах айлчлал хийсэн.
  • Оросын Владивосток хотод эмчилгээний сайн дурын үйлчилгээний баг томилсон (14.06.06~14.06.09)
  • Оросын Владивосток хотод эмчилгээний сайн дурын үйлчилгээний баг томилсон(14.10.04~14.10.05)
  • Оросын Элчин сайдын Яамны ерөнхий консул тус эмнэлэгт айлчилсан
  • Вьетнам улсын Танан Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Казакстаны Олон улсын боксын нийгэмлэг (AIBA) –ийн Академи ,, болон хамтарсан нөхөн сэргээх үйлчилгээний төвийг нээсэн.

2013

  • Казакстан улсын засгийн газрын агентлаг, төв эмнэлгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 24 хүн туршлага солилцохоор тус эмнэлэгт айлчилсан.
  • Хятад улсын Ханжү Чолган Соним Анагул сангуа эмнэлгийн эмч нарын баг айлчилж, туршлага судалсан.
  • Казакстан улсын Алмат хотод Ерөнхийлөгчийн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт тус эмнэлгийн эмч нарын баг айлчилж, нуруу нугасны жижиг зүсэлттэй мэс заслын туршлага солилцож, сайн дурын эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн.
  • Орос-Ёнохэжү эрүүл мэндийн үйлчилгээний баг айлчилж туршлага солилцсон

2012

  • Казакстан улсын Алмат амралт сувилалтай хамтарч “Хамтарсан нуруу нугасны нөхөн сэргээх төв”-ийг байгуулсан
  • Казакстан улсын Алмат хотын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нэгдсэн эмнэлэг дээр нуруу нугасны өвчтөнүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн

2011

  • Казакстан улсын Алмат хотын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгийн харъяа “Нуруу нугасны төв” –ийг байгуулсан
  • 2011 онд Глобал эмчилгээ үйлчилгээний тэргүүн шагналыг “Нуруу нугас, үе мөчний эмчилгээ” төрлөөр хүртсэн

2010

  • Казакстан хотын Ерөнхийлөгчийн нэрэмжит Төв Эмнэлэг, Долдугаар эмнэлэгтэй эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны сонгон шалгаруулалт болох гадаадын өвчтөнг татахын тулд төлөөлөл болох эмчилгээний технологи нуруу нугасны салбарын 3төрлийг бататгуулсан.
  • Сээр нурууны дискийг лазер, дурангаар тайрах
  • Хүзүүний нугаламд хиймэл диск шилжүүлэн суулгах мэс засал
  • Нурууны суваг нарийсах өвчлөлийг эмчилэхийн тулд хэвлийн урд талаас хийх бүсэлхий нурууны үеийг бэхлэх мэс засал
  • 2010 онд Глобал эмчилгээний маркетингийн дээд шагнал “Сээр нуруу, үе мөчний салбарын дээд шагнал”-ийг хүртсэн
  • Оросын Хоёрдугаар Эмнэлэг, БиБэяа шинжилгээний төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан

2009

  • Олон Улсын Эмчилгээний төв байгуулсан
  • Кёнги Олон Улсын Эрүүл Мэндийн Байгууллагын Нийгэмлэгт элссэн.
  • Казакстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан