Эмнэлгийн даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу. Та бүхэн манай эмнэлгийн вэб сайтад тавтай морилно уу.


Вельсийн нэрэмжит эмнэлэг нь БНСУ-аас магадлан итгэмжлэгдсэн сээр нурууны нарийн мэргэжлийн эмнэлэг юм.

Мөн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зохицуулалт, эмчилгээний чанарын түвшин нь улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн нарийн мэргэжлийн байгууллага юм. Манай эмнэлэг өнгөрсөн хугацаанд гадаадын олон улсын эрүүл мэндийн байгууллагуудад өндөр технологийн эмчилгээний аргаа зааж сурган, сээр нурууны эмгэгийн улмаас зовиурлаж буй гадаадын олон өвчтөнд эмчилгээ хийж ирлээ.

Вельсийн нэрэмжит эмнэлэг 2002 онд байгуулагдсанаасаа хойш жилд дунджаар 100,000-иад өвчтөнд эмчилгээ хийж ирсэн бөгөөд жилд дунджаар 6,000-иад мэс засал хийж байна.

Ялангуяа эд эсийн гэмтэл бага, хурдан эдгэрч, шарх сорви үлдээдэггүй нурууны бичил мэс засал, үе мөчний дурангийн мэс засал, хиймэл диск, үе суулгах зэрэг хүнд мэс заслуудыг идэвхтэй хийж байна.

Вельсийн нэрэмжит эмнэлэг нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа сээр нурууны эмгэгтэй өвчтөнүүдэд, хамгийн дээд зэргийн эмчилгээг хүргэх зорилгоор ажиллаж байна. Цаашид бид өвдөж, зовиурлаж буй өвчтөндөө шуурхай, үр дүнтэй эмчилгээ хийх арга замыг эрж хайж нээх болно.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

- Эмнэлгийн дарга Пак Чүн Гын